Хомын талын тахь найман азарга, 16 гүү, дөрвөн үржлийн болон нэг азарга болжээ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 20 -нд

Одоогоос 20 жилийн өмнө анхны тахь Монгол нутагтаа ирж байлаа. Тахь сэргээн нутагшуулах гурван төсөл газар зүйн хувьд өөр өөр бүс нутагт хэрэгжиж байна. Үүний нэг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг болох Хомын талын Сээрийн нуруу орчмын газарт өсгөн үржүүлж байгаа тахь юм. Анх 2008 онд таван гүүнээс таван унага авч байснаас өдгөө найман азарга, 16 гүү, дөрвөн үржлийн болон нэг азарганы сүрэг нутагшиж байна. Хомын талыг 1999 онд Хар ус нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүс болгон тогтоожээ. Тахь сэргээн нутагшуулах ба байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр төсөл Сээрийн нуруунд нутагшиж байгаа тахийн бодгалийг эрлийзжүүлэх, цус ойртохоос сэргийлж тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна