Хоёр хээрээ мөнхжүүлсэн “Жигүүр хээр”-ийнхэн

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 20 -нд

 Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ, ЗДТГ-аас энэ жилийн аймаг сумын наадамд үзүүрлэж түрүүлсэн бөхчүүд Архангай аймгийн “Шилмэл хурд 2012” уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын уяачдын ажил хөдөлмөрийг алдаршуулах бэсрэг наадам зохион байгуулжээ. Энэ үеэр амжилт гаргасан бөхчүүд болон уяачдад нэг бүр 400,0 төгрөгийн үнэ бүхий их гарын мөнгөн аягаар урамшууллаа. Архангай аймгийн “Шилмэл хурд 2012” уралдаанд тус аймгийн Цэнхэр сумын уяач Гүндцамбын Баярсайханы хээр азарга, Б.Бүдрагчаагийн алдарт хээр их насанд түрүүлж, Г.Болдбаатарын Янзаган зээрд соёолон гуравт хурдлан олны магнайг тэнийлгэсэн. Цэнхэр сумын уяачид өөрийнхөө холбоог “Жигүүр хээр” хэмээн нэрийдсэн нь учиртай. Монгол улсын шигшмэл хурдан хүлгүүдийн анхны уралдаан Арвай  хээрийн талд болж Алдарт уяач Д.Мөнхтөрийн хээр, улсын начин Д.Дашцэрэнгийн домогт хээр морьд их насанд магнайдаа тоосгүй хурдалсан түүхтэй. Ийнхүү энэ хоёр хээр ажнайгаа мөнхжүүлэн холбоондоо “Жигүүр хээр” нэр өгчээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна