Г.Батхолбоо: “Дэлхийн морин спорт” булан хэрэгтэй зүйлээр дүүрэн байдаг юм

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 22 -нд

-Сайн байна уу манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-“Тод магнай” сэтгүүлийн уншигчид болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Г.Батхолбоо гэдэг. Сүхбаатар аймгийн Асгат сумын МСУХ-ны тэргүүн, залуу уяач л даа.
-“Тод магнай” сэтгүүлийг хэзээнээс эхлэн уншдаг болсон бэ?
-Хар багаасаа л морь мал дагаж өслөө. Тэр дундаа адууны дэргэд хүн болсон болохоор хурдан морины тухай бичсэн сонин, сэтгүүл ном хэвлэлийг алдахгүй олж уншихсан гэж хичээдэг юм. “Тод магнай” сэтгүүлтэй танил болоод хоёр жил болж байна. Анхны дугааруудыг олж авах гэж хөөрхөн ажил болсон шүү. Одоо бүх дугааруудыг нь цуглуулаад авчихсан. Сар бүр “болзсон” хугацаандаа л уншигч бидний гар дээр ирчихдэг болохоор сайхан байдаг юм. Монголын хурдан морины түүхэнд өөрийн түүхийг бүтээлцэж яваа хийморилог эрчүүд тухалсан “Тод магнайн зочин” буланг хамгийн түрүүнд уншдаг. Залуучууд бидэнд өгөөжтэй мэдмээр зүйлийг   амтархан уншина шүү дээ. Ялангуяа настай, дадлага туршрлагатай уяачдын яриаг уншихад сайхан байдаг. За тэгээд “Дэлхийн морин спорт”, “Удам”, “Холбоод” гээд сонирхолтой булангууд олон бий. Цус сэлбэж, адууг эрлийзжүүлж байгаа одоо цагт “Дэлхийн морин спорт” булан хэрэгтэй зүйлээр дүүрэн байдаг юм.
-Уншигчийн хувьд та ямар санаа оноо хэлмээр байна вэ?
-Сүүлийн үед тэжээл, тамир тэнхээ суулгах эм тариаг адуунд их хэрэглэдэг болсон. Үүний талаар дэлгэрэнгүй бичиж өгвөл  уяач бидэнд их хэрэгтэй байна. Хөдөөний уяачид, малчид тэр бүр интернэт ашиглах боломжгүй юм шүү дээ. Сүүлд нь хэлэхэд уяач бидэнд хэрэгтэй материал дүүрэн байдаг болохоор цуглуулгын сэтгүүлээ алдчих гээд хэцүү  шүү. /инээв/
-Санал бодлоо хуваалцсан танд баярлалаа.

Г. Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна