Сумын наадмаас улсын наадамд хурдлах ажнай

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 23 -нд

Их Монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн төрийн их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд түрүү жилийн амжилтаа бататгасан  хурдан ажнай бол Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат, аймгийн Алдарт уяач С. Ганболдын унаган адуу байлаа. Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат, аймгийн Алдарт уяач Буянжаргалын унаган адууны төл болох үрээний эх нь Хэнтий аймгийн Галшар сумын Засаг дарга асан Дриллаагийн  унаган адуу гэж байгаа. Аймаг сумын наадмын олон түрүүн эзэн болсон Ганболд уяачийн  соёолон нь шүдлэндээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын наадамд түрүүлж, аргагүй хурдан ажнай болохоо харуулжээ. Ийнхүү мориныхоо амжилтанд урамшсан цахилгааны инженэр маань түрүү жил буюу хязааланд нь улсад уяж уралдуулсан нь  амжилт авчирч томоохон наадмын өм нээгдсэн нь тэр байлаа.  Энэ удаад  мөн л өмнөх амжилтаа бататгах нь тэр. Ер нь Ганболд уяачийн хувьд цэвэр монгол адуугаараа нааддаг нэгэн.  Багын адуунд хорхойтой сэтгэлдээ хөтлөгдөн хурдан моринд  хорхойсох болсон Алдартад төрийн наадмын хоёр айргийн эзэ н болсон соёолонгоос нь гадна
Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Увсын угшилтай хурдан буянгууд олон бий.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна