Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадмын азарганы уралдааны фото

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 26 -нд

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд улс бүсийн уралдааны түрүү айргийн эзэд мордсон уралдаанд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, "Унаган хурд" галын уяач Д.Баяраагийн шувуухай хүрэн хязаалан түрүү магнайд хурдалсан байна. Шувуухай хүрэн улсын наадамд хязаалангийн айргийн гуравт хурдалсан. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн хүрэн /улсын наадамд аман хүзүүдэж, Төвийн бүсд хүүхэдгүй түрүүлсэн/ азарга хурдалж, айргийн гурав, дөрвөөр Д.Онон манлайн 2 хул азарга /Улсын наадамд дөрвөлж, төвийн бүсэд түрүүлсэн Д.Сугарын хул, төвийн бүсэд айрагдсан Х.Улам-Өрнөхийн хул/ давхин уясан эзэн унасан хүүхдээ баясгалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна