Аймгийн Алдарт уяач Д.Хүрэлбаатар: Хээр мориныхоо буянаар моринд орсон доо
-Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж үг байдаг. Та нарын хувьд уяач болох унаачаасаа гэмээр санагддаг?
-Тийм байх шүү. Хурдан морь унаж байсан хүүхдүүд уяач болдог юм билээ. Миний хувьд аймагтаа айраг түрүүнд их ордог унаач хүүхэд байлаа. Аав маань морь уядаггүй хэрнээ би нутаг усныхаа ах дүүсийн морийг унадаг байсан. Харин өвөө маань сахал хээр мориороо алдартай Гармаа гэж хүн байсан гэдэг. Бид нар өвөөгөө сайн мэдэхгүй л дээ. Морь уяхын хувьд би 2000 онд сургууль төгсөж ирснээсээ хойш тасралтгүй уяж байна.
-Та ямар мэргэжилтэй юм бэ? Уяаны эрдмийн багш гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Тухайн үед хурдан морины унаач байхад манай авга ах Жамбажав гэдэг хүн намайг дэмжиж, их юм хэлж өгдөг байлаа. Ер нь унаач хүүхдүүд чинь морь унадаг болсон үеэсээ л уяаны анхны мэдэгдэхүүнтэй болж, суралцаж эхэлдэг юм. Би биеийн тамирын багшийн мэргэжилтэй. Тийм болохоор аливаа юмыг арай өөрөөр хүлээж авдаг. Багш хүний онцлог байдаг даа. Юмыг олон талаас нь няхуур үздэг. Өөрөө ажиглалт хийж, найз нөхдөөсөө суралцаж ирсэн. Хүн хүнээсээ их зүйлийг сурдаг юм билээ. Тод манлай С.Ганхуягтай найзууд л даа. Утсаар ярьж их зөвлөгөө авна.
-Мэдээж анхны айраг түрүү гэдэг уяач хүнд хамгийн их урам зоригийг өгдөг байх? Таны хувьд хаанахын ямар наадмаас анхныхаа айраг, түрүүг авч байсан бэ?
-Ховд аймгийн 80-н жилээр Ховдын унаган адуу маань айрагдсан юм. Тэр бол миний анхны айраг байлаа. Анхны амжилтаасаа гадна би хээр мориныхоо буянаар моринд эргэлт буцалтгүй орсон доо.
-Таныг моринд оруулсан хээр чинь “Аварга хээр” үү?
-Тиймээ. Хээр морины буян хишиг их. Их монгол улс байгуулагдсаны 800-н жилийн ой, АХ-ын 85-н жилийн ойн баяраар би хоёр морио түрүүлгэсэн. Тэр цагаас хойш миний хээр морь Ховд аймагтаа завсаргүй 16 удаа түрүүлсэн түүхтэй.
-Таныг “Аварга хээр”- ийн Хүрлээ гэдэг юм билээ. Аргагүй л “аварга” адуу юм байна. Хаанахын угшилтай адуу вэ?
-Нутаг усандаа би адуугаараа овоглосон л хүн болсон. Хээр морь маань Буянт сумын харъяат Жамбал хэмээх дүүгийн маань унаган адуу. Одоо аварга хээрийн удам угшил гэвэл Жамбалд ганц хоёр гүү байгаа. Азарга нь эндчихсэн. Аварга хээр маань одоо 14 настай, өвгөрч байгаа юм. Залгаа нь хундан азарга, мөлүү хээр азарга гээд байна. Мөн нодлингийн наадмаар дөрөвт ирсэн сартай хээр адуу байгаа. Энэ жил хавчиг уягдсан. Өнгөрсөн жилийн аймгийн наадмаар аман хүзүүдсэн халзан даага маань энэ жилийн баруун бүсээр хойгуурхан ирлээ.
-Энэ жилийн баруун бүсийн наадам Баян-Өлгий аймагт боллоо. Та хэдэн морьтой очив?
-Долоон морьтой ирээд дээд тал нь 14-өөр л давхилаа. Их насны хоёр, азарга нэг, шүдлэн хоёр гэх мэт мордсон л доо. МУ-ын Тод манлай уяач С.Ганхуягаас хоёр адуу авсан юм. Энэ жил долоон настай азарга нь баруун бүсэд тархины таван азаргатай уралдаж байгаад үзүүр дээрээ суугаад 31-ээр ирсэн. Хоолыг нь багадуулчихлаа гэж бодсон.
-Та аймгийн Алдарт уяач цолоо хэдэн онд авсан юм бэ? Нэлээн хэдэн айраг түрүүгээр авсан байх?
-Аймгийн чанартай уралдаануудад найман настай хээр мориороо завсаргүй найм түрүүлчихсэн байлаа. Аль хэдийн цолны болзол хангачихсан байсан ч нас залуу болохоор унаган адуугаа давхиулж байж цол авна гээд хойшлуулаад байсан. Цолоо аваад гурван жил болж байна. Хээр морины ор дарсан адуугаараа бүсийн ганц хоёр юм авсан. 2000 оноос хойш авсан аймаг бүсийн нийлсэн 80 гаруй медаль байдаг. Улсад уралдахад газар хол болохоор хэцүү. Халхын том наадамд 1500 км-т яваад уралдах нь санасан болгоны оролдох ажил биш. Яваандаа зам харгуй дээрдээд, адууныхаа цусыг сайжруулчихвал залуу хүмүүсийн хувьд болохгүй зүйл бас биш юм.
-Адууныхаа цусыг хаанаас сэлбэсэн бэ? Зүүн зүгээс биз?
-Сүхбаатарын Эрдэнэцагаанаас адуу авдаг. Азарга, гүү гээд авсан. Гүү голдуу авчирлаа. Өнгөрсөн жилүүдэд азарга авсан. Жилээс жилд адууны ханш нэмэгдэж байна. Сумандаа нэг орчихсон адуу гэхэд л 10 саятай байна. Таван хошуу малын дотроос хамгийн их үржил селекци хийдэг нь адуу шүү дээ. Адууны цус бол монгол орон даяар сайн хийгдэж байгаа гэж би боддог. Баян-Өлгий аймгаас бусад нь. Тэд морьд аваад байх юм. Азарга авах хэрэгтэй.
-Та “Алтайн унага” уяачдын холбооны тэргүүлэгч гишүүний нэг. Холбоо цаашдаа юуг анхаарч ажиллах хэрэгтэй гэж боддог вэ? Ховдынхон маш олон гал уяатай юм билээ?
-Гал уяаны хувьд 80-н хэдэн гал байна гэсэн. Гэхдээ манайхан чинь ганц хоёр уяачид нийлж морио үсэргээд л гал болчихоод байгаа юм. Өргөн хэмжээний юм биш. Дээд тал нь хорин морьтой гал байх шиг байна. “Алтайн унага” холбоог би сайн ажилладаг гэж боддог. Тэргүүн маань сая их хуралд гарчихлаа. Дараа жилийн даншиг наадам манайд болно. Тэр наадамдаа бэлтгэж, морьдоо сайн уях хэрэгтэй байна. Хаанаас л бол хаанаас адуу ирж байна. Хурдны өлгий болох зүүн зүгээс ирсэн морьд дийлж уралдаж байна. Тиймээс тэр газрын адуугаар нь л бид уралдахгүй бол амжилт гаргахгүй. Унаган адуугаараа наадах хэцүү болсон байна. Баруун бүсийн даншгаар харж байхад эхний аравт дандаа зүүн зүгийн адуу орлоо. Баруун талаас Доржоогийн нэг азарга л аман хүзүүдлээ.
-Эрлийз адууны асуудал их яригдаж байна. Энэ талаар таны байр суурь?
-Холбооныхон энэ талаар ярилцаж амжаагүй л байна. Уяач хүний хувьд би эрлийз адууг хасах нь зөв гэж боддог. Учир нь цаанаасаа тийм хурдан цустай байхад монгол адуутай цуг тавьж болохгүй. Сэрвээний өндөр заах нь бас өрөөсгөл. Өндөр сэрвээтэй монгол адуу байж болно. Гэхдээ гадаад төрхөөрөө бас мэдэгдэнэ л дээ. Дэл сүүл, хүзүү гээд өөр. Хөдөө газар цусны шинжилгээ хийх боломжгүй учраас гаднах төрхийг нь харах нь зөв юм л даа.
-Унаач хүүхдүүдийн асуудал сүүлийн үед мөн л яригдах болсон. Унаачид цөөрлөө гээд л?
-Унаач хүүхдүүд асуудал болж байна. Гэхдээ залуус маань арай өөрөөр сэтгэж эхэлж байна гэж би бодож байгаа. Олуулаа байвал хөгжинө гэдгийг ойлгож эхэлж байна. Монголчуудын амьдрал сайжирч эхэлсэн. Олуулаа болоод ирэхээр унаачид маань ч олшрох байхаа. Миний унаач дөрвөн хүүхэд энэ жил хасагдлаа. Тэд маань биеэ даагаад морь малны ажилд их тусалж байна. Тэд маань уяач болно байхаа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ? Удам дагах уяач бий юу?
-/сурв.инээв/ Би эхнэр, дөрвөн охины хамт амьдардаг. Нэг уяачтай болъё гээд дөрвөн хөөрхөн охинтой болчихлоо.
-Дараагийн наадмын тов хаана вэ? Морь уяснаар таны амьдралд хэр их өөрчлөлт орсон бэ?
-Мөстийн наадамд гурван их нас, нэг азарга, нэг даагаа аваад явна. Дарвид Мөнхтөр гуайн цолны мялаалга наадам бас болно гэж байсан. Морь бол монголын том соёл. Монгол түмний омогшил тэнд л байдаг. Морь нь түрүүлж буй хүн бүү хэл үзэж байгаа хүн баярладаг. Адуутай нөхөрлөөд ирэхээр нэр хүнд нь ч өсдөг. Найз нөхөд олон болж, ажил төрөл ч бүтэх нь амархан байдаг. Моринд хайртай монгол түмний сэтгэл тэр шүү дээ. Манай нутгийнхан бол “Аварга хээр”-ийн Хүрлээ гээд андахгүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Таны уяаны ажилд тань өндөр амжилт хүсье. Уясан болгоноо түрүүлгээрэй.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна