Цэнгэлийн манлай дүү хээр

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 05 -нд

Төрийн наадмын босго өндөр, газар газрын хурдан хүлгэд шандас шалгаж азтай аавын хүүгийн, одтой хүлэг торгон жолоогоо өргүүлдэг учиртай. Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд 251 шүдлэн тоосоо өргөсөн. Сайн уяачийн хөдөлмөрийн үрээр, сүүт гүүний унага олон түмний омогшил бахархалыг дэврээх хурдан хүлэг болдог. Энэ ч утгаараа төрийн наадмын айргийн дөрөвт хурдалсан хээр шүдлэнг манай  уншигчид “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн алдарт “Монгол” хээрийн дүү гэдгээр нь андахгүй байхаа. Сайн хүлэг эрийн чимэг гэдэг олон жил эзнээ баярлуулах, ахаасаа дутахгүй хурдан ажнай хэмээн Сүхбаатар уяач хээр шүдлэнгээ шинжжээ. Чухам тиймдээ төрийн наадмын анхны хишиг хүртээх биз хэмээн хадгаа зэхчихээд сууж байсан гэдэг. Ийнхүү Алдартын сэтгэлд баярын совин татуулж байсан хээр үрээ энэ хаврын бэсрэг уралдаануудад хоёронтоо түрүүлж, наадмын өнгө шинжих сунгаануудад тогтмол өнгөнд хурдалж байсныг уншигчид санаж буй бизээ.
Монголын хурдан морины түүхэн дэх хамгийн үнэтэй адуугаар тодорсон Монгол хээрийн дүү ахынхаа нэгэн адил моринд дуртай түмэн олонд цэнгэлийн манлай бэлэглэх  бизээ.

 

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна