Сайн андын бэлэг сайдын хүрэн

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 08 -нд

Туурайнаас нь оч бутарч, туг сүүлнээс нь  хийморь анхилж байдаг соёолон насны морьдын уралдаан жил жилийн үед хамгийн олон үзэгчтэй байдаг. Хүй долоон худгийн торгон ногоо хөндий тэр чигтээ олны хөлд хужигдаж,  морь барианы зүг амьсгаа даран хүлээх нь наадмын торгон агшнуудын нэг гэлтэй. АХ-ын 91, Их Монгол улс байгуулагдсаны 806 жилийн ойн хурдан соёолонгийн уралдаанд газар газрын шандаст 273 үрээ бүртгүүлж, гарааны зурхайгаас 236 нь эргэсэн юм.
Хурдан хүлгэдийн тоос тэнгэрт туулж, хүй мандалын дэвжээ дэнслэн байхуйд айргийн гуравт Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮЯ-ны сайд Түнжингийн Бадамжунайн  давхар босоо саран тамгатай хүрэн үрээ айргийн гуравт хурдлах нь тэр.
Зүүн зүгийн гаралтай хүрэн үрээг Т.Бадамжунайгийн цэргийн анд онжав Төмөр-Уяа нь хязааланд нь бэлэглэжээ. Хүрэн үрээний уяаг Төмөр-Уяагийн дүү тааруулж, наадмын өмнөхөн авчирч ийнхүү цулбуур өргүүлсэн гэдэг. 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна