Б.Наранхүү: Хээр даага "Ирээдүйн түмэн хурд"-д гаргасан амжилтаа бататгалаа

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 10 -нд

Даага аман хүзүүдүүлсэн танд баяр хүргэе. Сайхан наадаж байна уу?
-Сайхан наадаж байна.  Их монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Хүн бүр л нар хур тэгширсэн сайхан наадам болж байгаа тухай ярьцгааж сэтгэл тэнэгэр наадаж байна. Энэ удаад  эрлийз насанд даага маань аман хүзүүдлээ. 
-Энэ наадмаар Наранхүү уяач хэдэн насанд морьдоо уралдуулав?
-Хоёр насанд морь уясан. Азарга маань 12-оор орж, харин даага аман хүзүүдлээ. Хээр дааганы эцэг нь Заноз нэртэй англи араб цусны бор азарга бий. Бор азарганы төлүүд их хурдан. Улсад ихэвчлэн арвын дотор л ирцгээдэг юм. 
-Хээр даага үүнээс өмнө ямар ямар амжилт гаргаж байсан бэ?
- Хээр даага өндөр бооцоот "Ирээдүйн түмэн хурд" уралдаанд түрүүлсэн амжилтаа ийнхүү үргэлжлүүлж байна.
- Баярын энэ өдөр та хамгийн сэтгэлд үлдсэн наадмын тухай дурсамжаас бидэнтэй хуваалцаач?
-Мэдээж олон сайхан наадмыг дурсаж болно. Гэхдээ эдгээрээс сэтгэлд хамгийн тод үлдсэн нь арван жилийн өмнөх Яармагийн дэнжид болсон наадам юм уу даа. Шарга азарга  маань соёолондоо  магнайдаа тоосгүй хурдлан ирж анхны айраг түрүүгээ хүртэж байлаа. Тэр үед аав минь нүдэндээ нулимстай хүүгээ үнсээд “Хүүгийн минь морь улсад түрүүлэхийг харна гэдэг яасан сайхан юм бэ” гэж билээ. Тухайн үедээ хөөрсөндөө элдвийг бодолгүй өнгөрсөн ч одоо эргээд санахаар өөрийн эрхгүй сэтгэл огшдог юм.
-Баярын сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна