Тод манлай Э.Эрдэнэчулуун анхдагч нь байж чадлаа

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 11 -нд

Төрийн их баяр наадамдаа хурдан хүлгэдээ сойж  олон түмнээ баясгахаар Хүй мандалыг зорих уяачидтай нутгийнх нь уул ус, ард олных нь буян хишиг хамт ирдэг хэмээн ярилцдаг. Тиймдээ ч уясан хүлэг нь цулбуур өргүүлэн айрагдаж, түрүүлсэн хийморилог уяачид нутгийнхаа уул ус, буян хийморь юундаа сүслэн залбирдаг жамтай. Өнөө жил төрийн болоод бүсийн уралдаануудад амжилт гарган айраг түрүү хүртэн баярын нулимс унаган хурдан хүлгээрээ бахархан суух эзэд нутагтаа баярын мялаалга наадмыг ээлж дараалан хийсээр байна. Гэхдээ энэ олон хүмүүс өөрийн болоод хурдан хүлгийнхээ мялаалга наадмыг хийж байгаа хэдий ч хэн нь ч нутгийн уул ус, нутгийн олондоо хүндэтгэл үзүүлж байгаагүй. Харин анх удаа  нутгийн олондоо хүндэтгэл үзүүлсэн нь Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун байлаа.  Уяач бүр уул усандаа хүндэтгэл үзүүлж нутгийн олноо нэгэн үдэш баясган баяр наадам хийхийг уриалсан энэхүү наадам өргөн дэлгэр болж өнгөрсөн юм. Харийн газар хүний нутагт зарагдсан адуу хүртэл ижил сүрэг, эх нутгаа зорьдог шиг, хүний сэтгэлийн гүнд төрсөн нутаг ус нь үргэлж уяатай байдаг жамтайг илтгэсэн энэхүү наадамд нутгийн олон талархан хүлээж авсан байна.
А.Энхжил 
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна