Манлай уяач Д.Одгэрэл: Бор даагыг "Төрийн их унаач" унаж хурдлуулсан

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 12 -нд

-Баяр хүргэе. Бор даага хоёронтоо түрүү магнай болж торгон жолоо өргүүллээ.  Сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Төрийн их баяр наадам болоод Хүй долоон худагт болсон бүсийн уралдаанд бор даага маань түрүү магнайд хурдаллаа. Сэтгэл өндөр байна. Бор даагыг энэ жилийн “Тод магнай” сэтгүүлийн  хамт олноос зохион байгуулсан “Тод магнай 2012” ёслолын ажиллагааны “Төрийн их унаач” Ц.Өсөхбаяр унаж хурдлууллаа.
-Бор дааганы угшил гарвалыг сонирхвол?
-Миний унаган адуу, Туулай хээрийнхээ охин төлийг Тормон хонгорт хураалгаад охин хул унага гарсан. Тэр эх нь байгаа юм. Харин эцэг нь Манлай уяач Б.Содномцогийн хойноос авчирсан Х.Бат-Эрдэнийн Банк бор азарга. Энэ араб бор азарга нь хойно байхдаа араб азарганы дербид найм уралдахдаа зургаад нь түрүүлсэн мундаг хурдтай юм гэнэлээ.
-Улсын баяр наадамдаа хэчнээн морьтой ирсэн бэ?
- “Унаган хурд” галынхаа 60 гаруй хурдан буянтай ирсэн. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй,  сонин сайхантай болдог.  Энэ жилийнх ч ялгаагүй хур бороо элбэгтэй өргөн дэлгэр сайхан л боллоо.
-Манлайн хувьд луу жил гарсаар хаагуур хаагуур наадав?
- Хавар Өвөрхангай аймагт болсон уяачдын наадамд очсон. Гурван их морь дараагаараа ирсэн. Хээр морь түрүүлж, Буяннэмэхийн сарт ухаа аман хүзүүнд хурдлан, Мөнгөншагайн хээр морь айргийн гуравт хурдалсан байгаа. Үргэлжлүүлээд улсын наадам, Хангайн бүсийн уралдаан залгалаа.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг өнөд ивээж явах болтугай.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна