Арван зургаан түрүүтэй “Аварга хээр”

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 12 -нд

Ховд аймгийн харьяат аймгийн Алдарт уяач Д.Хүрэлбаатарын 14 настай “Аварга хээр” уяан дээрээ толгой хаялан зогсох. Их монгол улс байгуулагдсаны 800 жил, АХ-ын 85 жилийн ойн баяраар аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн тэр цаг мөчөөс хойш Ховд аймагт түүний өмнө гишгэх хүлэг гараагүй гэдэг. Ховд аймгийн Буянт сумын Жамбал хэмээх хүний унаган адуу ийнхүү найман нас хүртлээ завсаргүй түрүүлж эзэндээ цолны болзол хангаж өгсөн байдаг юм. Хамгийн анхны түрүү болох АХ-ын 85 жилийн ойн баяр наадмаар аймагтаа түрүүлчихээд ирэхэд нь Хүрлээ уяач “Хээр минь үнэхээр л хурдан хүлэг бол Буянт сумын наадамд түрүүлнэ дээ” хэмээн бодож суужээ. Уяач эзнийхээ энэ бодлыг мэдсэн юм шиг аймгийн наадмын дараахан Буянт сумын 80 жилийн ойн уралдаанд газар газрын хүлгүүдтэй шандас шалгаж өмнөө адуугүй, хойноо сүүдэргүй тасарч ирэн эзнийгээ баярлуулсан гэдэг юм билээ. “Аварга хээр”- ээ гэж.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна