Алдартын мялаалга Толбот хүрэн

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 19 -нд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын салхийг хагалсан хурдан хязаалангийн уралдааныг магнайлж, алтан жолоо өргүүлсэн хүрэн үрээгээ Г.Доржпүрэв Алдарт “Толбот хүрэн” хэмээн нэрийддэг.
Толбот хүрэний угшил гарвалыг хөөвөл бас их түүхтэй. ММСУХ-г үндэслэгч, Монгол улсын Алдарт уяач У.Буяндэлгэр шигшмэл морьдын “Их хурд-1” уралдааны түрүү Жинст хонгор азарганыхаа төл
Толбот хүрэн азаргаа Г.Доржпүрэвийн хүү Батхуягт  “Хөвсгөл нутаг, та бүхэн хурдтай болог” хэмээн бэлэглэжээ. Сайн санааны үзүүрт шар тос гэдэгчлэн бэлгэ бодож өгье гэж өгсөн хүрэн азарга  Г.Доржпүрэвийнд ирээд олон сайхан хурд төрүүлсний нэг нь энэ жилийн баяр наадмын түрүү хүрэн хязаалан юм.
Эцгийн шийрийг хатаах хурд төрлөө хэмээн бэлгэшээсэн Г.Доржпүрэв хүрэн үрээндээ Толбот  хэмээх нэрийг хайрлаж, төрийн наадамдаа зорин ирж хурдлуулсан нь энэ аж.
Нутгийн адууны цусыг сайжруулах хэтийн зорилго өвөртлөн хил ус гатлан хурд цуглуусан 20 жилийн хөдөлмөрийнх нь үр дүн гарч ийнхүү төрийн наадамд нутгийн нэрийг дуурсгасан энэ өдрийг Г.Доржпүрэв Алдарт хамгийн дурсамжтай наадам хэмээсэн юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна