“Партизан хурд” галын нээлтийн наадмаас

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 25 -нд

Монголчуудын хэзээний танил Партизан САА-гаас эхтэй “Партизан хурд” хэмээх нэртэй хийморилог нэгэн гал уяа байгуулагдан үйл ажиллагаагаа явуулах болоод байгаа аж. Тэд энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ тамга тэмдгээ авснаас хоёр сарын дараа буюу энэ оны наймдугаар сарын 5-ны өдөр албан ёсны нээлтээ хийсэн юм. Нээлтийн баярт хоёр насны морьд уралдаж, хүчит 32 бөхийн барилдаан болжээ. “Партизан хурд”-ын хүндтэй зочид, морины хорхойтнууд цугласан энэ наадам Дунд Цорготын өвөрт болсон билээ.  Гараанаас мордох хурдан морьдын түрүүг 500 мянган төгрөгөөр байлжээ. Энд сонирхуулахад Арилдийн Отгонбаяр, Дамбын Эрхэмбаяр нар хоёр насны морьдын бай шагналыг зэхсэн байв. Харин хүчит бөхийн барилдааныг “Нэг үе” галын хамт  олон  ивээн тэтгэжээ.

Их нас  - 48
1. Л.Эрхэмбаярын буурал морь /Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХАА-н зөвлөх/
2. А.Отгонбаяр хар морь – /Партизан/
3. А.Чойжинням  - хээр морь /Партизаны нарийн/
4. Лхагвасүрэн бор морь – /Партизан “Гурван тамга” ХК/
5. Батчулуун – сартай хээр морь  - /Төв аймаг Батсүмбэр /
Соёолон - 50
1. А.Отгонбаяр –зээрд халзан –/Партизан/
2. Ганхүү - бор халзан –/Төв аймагт Батсүмбэр сум/
3. Э.Энхболд  - хээр
4. Ч.Алтан- Олз -  хар
5. Баньдаа – халтар


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна