Төрийн хишигт таван цагаан

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 26 -нд

Эрлийз дээд насны морьдын уралдаанд аман хүзүүнд хурдалсан Таван цагаан нэртэй хээр азарган соёолон нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Бадрахын  Ганбаярын хурдан хүлэг. Угшил гарвал нь Тариалан сумын харьяат  улсын Алдарт уяач Доржпүрэвийн араб азарганы  анхны төл, эх нь Хөвсгөл аймгийн Тэсийн голын адуу. Хурдны удамт үрээндээ Доржпүрэв Алдарт Таван цагаан хэмээх нэрийг өгч, аймгийн Алдарт уяач Бадрахад бэлэглэсэн нь ийнхүү төрийн наадмын хишиг хүртээсэн байна. Хөвсгөл аймгийн Тариалан сумынхны хувьд Их монгол улс байгуулагдсаны 806, АХ-ын 91 жилийн ойн баяр наадамдаа эрлийз, монгол үрээнүүд нь айраг түрүү авч олон жилийн хүлээлтийг нь тайлсан бахдам амжилтын жил болсоноороо онцлогтой. Таван цагааны хувьд энэ жилээс уягдаж байгаа ч сумандаа болсон өвлийн бооцоот уралдаанд түрүүлэн, аймгийнхаа бооцоот уралдаанд аман хүзүүнд хурдалсан амжилтаа төрийн наадмын хишиг болгон ахиулан, мөн давхар уяагаар Хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхисан хурдан буян билээ.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна