“Арвагар хээр” -чүүд зүүн аймгийнханд хүндэтгэл үзүүлнэ

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 28 -нд

Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” МСУХ-ны 10 жилийн ойн хүндэтгэлийн аян жил тойрон үргэлжсээр байна. Гурвантаа шилдэг холбоогоор шалгарч, Монгол түмний морины их шүтээнийг босгон, гарааны төхөөрөмжийг нэвтрүүлсэн гээд олон зүйлийн анхдагчид билээ. Бүтэн жилийн хугацаанд үргэлжилж байгаа ойн арга хэмжээ нь уяачдадаа талархал илэрхийлэх аянаар эхэлсэн юм. Дараа нь энэ оны хавар Морины их шүтээн, уяачдадаа хүлээн авч баяраа тэмдэглэсэн билээ. Харин өнөөдрөөс Өвөрхангай аймгийг хурдтай болгоход сэтгэл харамгүй тусалсан зүүн аймгийнхандаа хүндэтгэл үзүүлэхээр аяны замдаа гарцгааж байна. Ийнхүү Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Хэнтий аймгийг зорьж байгаа аяллын багт “Тод магнай” сэтгүүлчид багтаж сэтгүүлч аян замын сонин хачинаас нь цаг тухай бүрт нь хүргэхээр ганзага нийлсэн юм. Ингээд удахгүй та бүхэндээ энэ аяны мэдээг хүргэх болно. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна