Ээж хайрхны тахилга наадам боллоо

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 01 -нд

Жил бүрийн есдүгээр сард Төв аймгийнхан Ээж хайрхнаа тахидаг уламжлалтай. Төв аймгийн Сэргэлэн  суманд болсон уг тахилга наадмыг Сэргэлэн сумын ЗДТГ, “Сэргэлэн хурд” МСУХ хамтран зохион байгууллаа. Энэ үеэр соёолон, дааганы уралдаан болсон бөгөөд Дундговь аймгийн зарим сумдаас болон Баянцагаан, Сэргэлэн, Зуунмодоос   уяачид ирж оролцжээ. Үүнд түрүүлж, айрагдсан морьдын цувааг хүргэвэл:
 
Соёолон
1. 1.Сэргэлэн сумын Т.Ямаахайгийн хонгор
2. Сэргэлэн сумын Алдарт уяач Р.Жаргалсайханы зээрд
3. Сэргэлэн сумын Ж.Отгонцэрэнгийн хээр
4. Нийслэлийн Алдарт уяач Г.Ганхүүгийн зээрд
5. Д.Цэдэнсодномын буурал

Даага
1. Аймгийн Алдарт уяач С.Хэрлэнгийн хул
2. Сэргэлэн сумын н.Зандангийн хээр
3. Зуунмод сумын н.Балжиннямын халтар
4. Аймгийн Алдарт уяач, Налайхын н.Батсайханы хээр
5. Аймгийн Алдарт уяач н.Хэрлэнгийн зээрд 

 Нэмж сонирхуулахад Төв аймгийн Сэргэлэн сумын уяачид хамтран “Сэргэлэн хурд” МСУХ-г байгуулаад хоёр жилийн нүүр үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн уралдааныг зохион байгуулаад амжжээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна