Аварга Н.Түвшинбаяр нар “Хишигтэн баатар”-т дүрээ мөнхөлжээ

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 01 -нд

Чингисийн 10 мянган морьтон цэргийн хөшөөг хийхээр зориг шулуудсан “Түмэн хишигтэн” төслийн ажил эхлээд хоёр жил болжээ. Энэ хугацаанд баатруудын загвар болон  хийх материалаа сонгосон аж.

Одоогоор хишигтэн баатруудын есөн загвар боловсруулаад байгаа бөгөөд өнөө цагийн хишигтэн баатруудын дүрийг хөшөөнд мөнхлөөд байна.
Бээжингийн олимпийн алтан медальтан, Лондонгийн олимпийн мөнгөн медалийн эзэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин  Найдангийн Түвшинбаяр, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн алтан медальт  Э.Бадар-Ууган, Ардын жүжигчин П.Цэрэндагва нарын дүрийг хөшөөндөө мөнхлөөд буй юм. Төслийн зохион байгуулагчид эдгээр хүмүүсээс ямар нэгэн мөнгө авалгүй өнөө цагийн хишигтэн баатар хэмээн өргөмжилжээ.

Энэхүү 140 га газрын хамарсан аялал жуулчлалын цогцолборыг бүтээхийн тулд баримал хийх ажилчдын байрыг бариад байгаа гэнэ. Тэд ирэх оноос 25 сая төгрөгөөр захиалга авч эхлэх ба 92 хувийн хүрэл, найман хувийн хөнгөн цагааны агууламжтай 500 жилийн настай хүрэл хөшөөнд өөрийгөө мөнхлөх боломжтой.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна