Д.Намсрайноровын тоглолт эхнээсээ дуустал Монгол ахуйг мэдрүүлнэ

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 01 -нд

...Зүрхэндээ чи намайг хайрлах байсан юм бол
Зүүдэнд минь яагаад ирээгүй юм бэ?
Зуны зүсэр цагаан бороо нь ээ
Зулай норгоод шивэрч л байсан даа
Чи бидэн хоёрын учралыг
Цэцэгс найган дуулах л юм даа.... Энэ бол дуучин Д.Намсрайноровын “Сэвлэг шиг, бүүвэй шиг” хоёр дахь бие даасан цомгийн дуу. “Хонгор чамдаа”, “Амрагийн болзоо”, “Санах тусмаа дуулаарай”, “Зулцэцэг”, “Зүрхний цэцэглэн” гэхчилэн олон хитийн эзэн дуучин залуугийн хоёр дахь цомог худалдаанд гараад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Өөрийнх нь дүгнэснээр залуу уран бүтээлчийн анхны цомогт хайрын дуу голлосон  бол “Сэвлэг шиг бүүвэй шиг” цомог хайрын дуунаас гадна ээж аав, эх орны тухай дуунууд багтаж байгаа ажээ. Ийнхүү хоёр дахь бие даасан тоглолтоо энэ сарын 10,11-нд Монгол бөхийн өргөөнөө хийхээр болоод байгаа билээ. “Сэвлэг шиг, бүүвэй шиг” тоглолт тэр чигээрээ монгол ахуйг мэдрүүлэх бөгөөд тоглолтын продюссерээр Гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа ажээ. Дуучин залуу Бөхийн өргөөний гадна эсгий цагаан гэрээ барьж, ойр хавьд явсан олон хүнийг саатаж зогсоход хүргээд байгаа ажээ.Тоглолтын тасалбар худалдан авсан хүмүүс айраг ууж, алжаалаа тайлан, уран бүтээлчидтэй хөөрөлдөж болох юм байна.


П.Ундраа
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна