Дархан айрагддаг Сүхбаатар адуу

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 06 -нд

2011 оноос эхлэн “Жавхлант Шарга ”морин спорт уяачдын холбооноос Сүхбаатар аймгийн сумдуудыг баруун, зүүн бүсэд хуваан аймгийн статустай хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахаар болсон юм. Уг шийдвэрийн дагуу Мөнххаан суманд “Мөнххаан хурд-2011”  баруун бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсан бөгөөд хамгийн гол нь  энэхүү уралдаанд айрагдаж, түрүүлсэн есөн хурдан хүлэг улс, бүсийн наадамд түрүүлж айрагдан
нутгийн нэрийг дуурсгасан юм. Харин  Ардын хувьсгалын 90-н жил, Үндэсний эрх чөлөөний 100-н жилийн ойн аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд тоосоо өргөсөн 14-н хурдан хүлэг улс, бүсийн наадамд түрүүлж айрагдсныг дуулгахад таатай байна.
Дээрх хоёрхон жишээ Сүхбаатар аймгийн наадам чансаа өндөр, болдгийг батлахын сацуу “Жавхлант шарга” холбоо уралдаанаа цагаа олж зохион байгуулдагийг харуулж буй юм.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд  Сүхбаатарын уяачид нэгдсэн журмаар  зохион байгуулалттайгаар төрийн наадамдаа оролцон амжилтаа ахиулах болсон нь холбооны зохицуулалттай холбоотой гэх юм билээ.
Зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд  Сүхбаатар нутгийн уяачид улсын наадмаас гурван түрүү, дөрвөн айраг хүртээд буй юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна