Аймгийн Алдарт уяач Н.Александр:” Гадны улс орнууд Шанхын хурдан адууг сонирхож байсан баримтууд цөөнгүй бий”
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Аймгийн Алдарт уяач Н.Александртай ярилцлаа:
-Таны аав Норовдорж бор азаргануудаар сайхан нааддаг байсан гэдэг. Аавынхаа талаар яриач?
-Миний эцэг Норовдорж гэж Өмнөговь аймгийн Цогтцэций сум шанхын нутагтаа “Их хүлэгч” гэж алдаршсан морь сайхан цоллодог, морь сайн таньдаг, уяач хүн байсан. Өмнөговь аймгийн 35 жилийн ойн баяр наадмын айргийн таван их насны морьдыг бүрэн нэрлэж байсан гэдэг юм. Миний өвөг эцэг Баян Содном гэж хүн байсан гэнэ билээ. Өвөөгийнх мал олонтой, нутаг хошуундаа хамгийн олон адуутай байсан учраас тийнхүү Баян Содном гэгдэх болсон гэдэг. Хувьсгалаас өмнө 800 адуутай байж. 1932 оны цаг хатуурах үеэр гадаадад гараад, хурдан бор морио уяж, уралдуулж Өвөрмонголын олон хошууны даншигт зургаа түрүүлж, зургаа айрагдуулсан гэдэг юм. Өвөөгийн хурдан морийг залгаж аавын минь их, бага хоёр бор азарга сайхан хурдалсан. Хоёулаа Шанх унаган адуу. Том бор азарга нь аймагтаа нэг түрүүлж, хоёр айрагдсан бол жижиг бор азарга нь дааганаасаа эхэлж уралдан, том жижиг наадмуудад 13 түрүүлж, айрагдсан цуутай хүлэг байсан. Эцгийнхээ үеийг залгамжлан би бас бор мориороо уралдсан хүн. Миний бор морь өвгөдөөс угшилтай. Аймгийн наадам, аймгийн чанартай наадамд хоёр түрүүлж, найм айрагдсан хурдан хүлэг байгаа юм.
-Гурван үеэрээ бор адуугаараа сайхан наадсан улс байна. Танайханд бүгээн зүсмийн адуу ээлтэй юмаа даа?
-Манай удамынхныг бор адуугаар тоглодог улс гэж холбооны тэргүүн байсан Буянтогтох хэлж байсан юм. Миний бор азарганы зургаа дахь үеийн төл бор азаргыг Буянтогтох уяж аймагт хоёр түрүүлгэсэн. Манай боруудын удам ер нь хурдан шүү. Очсон газраа заавал нэгийг дуулгана. Миний аавын төрсөн ах Ханшин гэж хүн бас морь уядаг байлаа. Миний дүү Амгаланбаатар бас аймгийн Алдарт уяач цолтой. Амгаланбаатарын маань хүү бас морь уяна. Ингэхээр манайхан 4-5 үеийн үе залгамжилсан, хусуур хатаагаагүй уяачид. Дээдсийнхээ буяныг дэлгэрүүлж яваа уяачид.
-Сайн адууг сайн уяач л эвлүүлдэг хэмээн нэгэн зочин маань хуучилж байсан юм. Нэг азарганы төлөөр үе хэдэн үе дамжин наадна гэдэг уяачийн ур чадвар сайных байх?
-Манай дээдсүүд морь уяна гэдэгт ухаан зардаг байж. Одоогийн морины уяа, миний морь унаж байсан үеийн морины уяа, манай дээдсүүдийн морины уяа өдөр шөнө шиг өөр, эрс тэс болсон байна. Морь уяна гэдэг бол бүтэн жилийн хөдөлмөр. Намрын дунд сарын шинийн 25-наас хойш мориныхоо уяа засалд ордог. Намар өдөр болгон морио сойно, хоол ундыг нь тааруулна. За тэгээд өвөлтэй золгоод ирэхээр морио байнга эдлэнэ, унана, мориныхоо чийгийг гаргана. Хавартай золгоод хаврын хавсарганы үеэр тэжээлгүй морьдыг уяж уралдуулахын тулд тухай, тухайн үед нь мориныхоо тамир тэнхээг сайжруулах, унд ус бэлчээрийг нь тохируулах, уналга эдэлгээг нь зөв авч явах зэрэгт маш их анхаардаг байж. Энэ сайхан уяаны дэг нэгдэл нийгмийн үед нэг хэсэг алдагдсан тал бий. Сүүлийн жилүүдэд эргээд сэргэж байна. Уяа мориндоо жилийн дөрвөн улиралд ажил хийдэг болсон байна. Намайг багад уяагүй цагтаа морийг их хол явуулдаг. Талдаа 70, 80, 100 км газар туулна шүү дээ. Мөн ойр зуур хүүхдээр их унуулна. Морь гэдэг амьтан чинь хэдий чинээ унаж, эдэлнэ төдий чинээ бие нь сайжирч, шөрмөс нь чангарч байдаг. Аль ч газрын наадамд хөтөлж очоод уралдана. Тэр мориндоо бэлтгэл болдог байж. Өдөрт 25-30 км яваад амрах жишээтэй. Ингээд явж байхад айл тааралдвал зээ татна. Зээ татахад зэлэн дээр байгаа уяа морьдын хийморь сэргээд, хөтөлж яваа морьд ч гэсэн хөл нь чангараад илт сэргээд ирдэг юм. Нутгийн хөгшчүүл “морь уяхыг хэнд ч хамаагүй сайн зааж бай. Харин үзүүрийн уяаг өөртөө хадгал” гэж. Өөрөөр хэлбэл үзүүрийн уяан дээр тухайн уяачийн ур чадварыг хардаг байж. Тэгж залуустаа харамгүй хэлдэг байсны буянаар морь энддэггүй байсан юмуу даа.
-Александр Алдарт шаггүй унаач байсан байх шүү?
- Би 1957 онд 6 настайдаа Дэлгэрхангайн наадамд морь унаж байлаа. Анх удаа хурдан морь унасан
Тэр наадам энэ олон жилийн дараа ч мартагддаггүй юм. Тэр цагаас 1960-аад оны дунд үе хүртэл морь уяж, уралдуулж байлаа. Дараа нь цэрэгт яваад, алба ажил гэсээр 2000 оноос хойш мориндоо эргэж орох шив дээ.
-Та чинь нээрээ цэргийн хүн гэсэн байхаа?
- Бэлтгэл хурандаа. Нэг хэсэг улсын ажил хийгээд юун морь уях манатай зав зайгүй гүйдэг байлаа. Тэтгэвэрт гарсан хойноо л эргэж моринд орсон. Энд тэндээс ганц нэг адуу авчирч удам угшлаа сайжруулаад нутгийн залуустайгаа хамтарч морь уяж байна даа.
-Нээрэн танайх чинь анхны галуудын нэг гэл үү?
-Одоогоос таван жилийн өмнө аймгийн ИТХ-ын дарга Батчулуун, аймгийн Алдарт уяач Амгалан, Чулуунбаатар, Амгаланбаатар нарын хэсэг залуучуудтайгаа санаа нэгдээд гал байгуулсан юм. Гал байгуулсан нь нэгдүгээрт адууныхаа угшлыг сайжруулж, үржил селекцийг зөв хийе. Хоёрдугаарт морь уях арга барилыг залуу үедээ өвлүүлье. Хуучны уламжлалыг шинэ үеийнхэнтэйгээ хослуулъя. Гуравдугаарт Шанхын хурд гэдэг угшлыг хадгалахын тулд уяачдаа бэлтгэе. Дөрөвдүгээрт гадагш гарч уралдан Шанхын хурд гэдэг угшлыг олон түмэнд таниулъя. Нутаг усныхаа нэрийг гаргая гэсэн хэд хэдэн зорилготой.
-Галын зөвлөх уяач ачааны хүндийг үүрнэ биз?
-Сүүлийн гурван жилд манай галын хамт олон аймаг, сумын уралдаанаас 100 гаруй айраг, түрүү авсан байдаг юм. Үүний 35% нь түрүү байна. Энэ бол нэг талаар гал байгуулсны үр дүн юм. Нөгөө талаар Ажнай Бат-Эрдэнэ нутгийн адууг сайжруулах үүднээс 1999 онд яг энэ дошин дээр Говьшанхын хурд уралдааныг зохион байгуулсан. Тэр хүний бодлого зөв байсан учраас манай говийн адуу уяачдын ур чадвар илт сайжирч байна.
-Шанхын хурдны өлгий нутгийн хүү шандаст хүлгэдийнхээ тухай сайхан хууч хөөрөх байх гэж бодож байна?
-Шанхын нутгийн адуу эрт дээр үеэсээ хурдан байсныг түүх судар бичгүүд гэрчилнэ.Зөвхөн дотооддоо ч биш гадны улс орнууд Шанхын хурдан адууг сонирхож байсан хэд хэдэн баримт бий. 1910 оны үед хүрээнд байсан Америкийн нэг пүүсний захирал Андерсон гэж хүн Монголын Засгийн газарт Шанхын нутгаас хурдан адуу авъя гэсэн санал тавьсан байдаг юм. Дараа нь бас 1920-оод оны үед Германы элчин сайдын яамнаас Шанхын хурдан сайхан хүлгэдээс авч Шанхай хотын тойрогт уралдуулах гэсэн санал тавьсан байдаг.1937 оноос улсын наадам, даншиг наадамд энэ нутгийн адуу дээгүүр хурдалж байсан гэдэг. Даншиг долоон хошууны наадамд Түшээ гүний хошуунаас хурдан морь очиж манжийн морийг дийлж уралдаж байсан түүх домог байдаг. 1950-1970 оны үед энэ нутаг орон Шанхын хурдаа хадгалж аймгийн наадмын зургаан насны морьдын түрүү, айргийг бөөнддөг байсан юм билээ. Одоо ч гэсэн Шанхын хурд хадгалагдсаар байгаа. Аймгийн Алдарт уяач Батмөнх гаднаас адуу авчраагүй хэр нь зүүн зүгийн адуунуудтай өгөө аваатай уралдаж байна. Мөн энэ жил Одхүүгийн даага дөрвөн наадамд түрүүлсэн. Тэр бол гарцаагүй байхгүй Шанх угшлын адуу. Энэ мэтчилэн одоо хэр нь Шанх угшлын хурд хадгалагдсаар байгаа жишээ олныг хэлж болно. Гагцхүү мэддэг, уядаг, мэдэрч чаддаг хүмүүс нь цөөрчихөөд байна. Шанхын угшлын адууны талаар түүх яриач гэсэн болохоор өөрийн чихээр сонсож байсан нэг хуучийг яръя л даа. Дээхэн үед манай нутагт Чойжил гэж хурдан хүрэн морьтой хүн байж л дээ. Тэдний морийг унадаг байсан Цэдэндамба гэж өвгөн ярихыг би өөрийн чихээр сонссон юм. Тэр хүний хүрэн морь уралдаж байгаад замаасаа хадуураад, айлын гэрийн гадаа очоод зогсчихож. Хүүхэд нь айлаас хүйтэн цийдэм уучихаад буцаж давхин замдаа нийлж түрүүлж байсан гэдэг. 1930-аад оны дунд үед Өмнөговь аймгийн наадамд Цогтцэций сумаас 12 их насны морь очиж уралдахад эхний 13 морь дараалан Цогтцэций сумынх болж таарч. Яав ийв гээд сурагласан түрүү нь нөгөө дээр ярьсан Чойжил гуайн хүрэн морь байсан гэдэг. Энэ мэтчилэн олон сайхан хурдан буянгууд Шанхын нэрийг гарган хурдалж байсан юм билээ. Намайг морь унаж байхад Бүлтгэр Пүрэвийн саарал, Намхайн алаг, Пүрэвийн ухаа, Өндөр Чулууны халиун, Төгсийн хүрэн халзан, Шийхэрийн шарга гээд хурдан хүлгүүд байлаа. Сая өөртэй чинь ярилцсан Шийхэр Алдартын шарга морь нэг үе бас л шуугиулж байлаа шүү дээ. Нэг хөгтэй гэмээр явдал яръя л даа. Шийхэр гуай шарга мориныхоо талаар яриад ид халчихсан сууж байхдаа зуухнаас цог авч тамхиа асаах гээд гар дээрээ алдчихаж. Сандарсандаа “миний шарга морь халж түлээд, халж түлээд” гээд бөөн инээд болсон гэдэг юм.
-Хурдтай нутагт адууны соёл түлхүү хөгжсөн байдаг. Энэ нутгийн уяаны онцлог гэвэл юуг хэлэхсэн бол?
-Олон зүйлийг ярьж болох ч хурдан хул морьт Гэсэр гэлэнгийн зохиосон “Холч морь”, “Хурдан сайхан”, “Өндрийн өвс” гэсэн гурван дуу байдаг юм. Манайхан энэ гурван дуугаа морь уяж байхдаа дуулдаг. “Холч морь” дуугаа их насан дээрээ, “Өндрийн өвс”-өө соёолон ирж байхад, “Хурдан сайхан”-гаа даага ирж байхад дуулна. Үүгээрээ өвөрмөц байж болох юм.
-Нутгийн хурдны талаар сайхан хууч дэлгэсэн танд баярлалаа. Таныг хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна