Аймгийн Алдарт уяач Г.Баярцогт: Эрдэнэтийн дов надад ээлээ их өгдөг юмаа
- Сайхан намаржиж байна уу. Луу жилд уяа эвлэг, морь хурдан байв уу?
- Сайхан наадсан. Эрдэнэт хотынхоо наадмаас хоёр гурван айраг хүртэн, төрийн наадамд азарга 11-р, их морь 31-р давхиулсан. Мөн хангайн бүсийн даншиг наадамд азарга айргийн гуравт хурдалсан ч хасчихсан. Харамсалтай л юм билээ. Тэр тусмаа айрагдчихсан адууг хасах.
-Тэгэлгүй яахав. Баярцогт Алдарт төрийн наадамд хэд дэх удаагаа оролцож байгаа нь энэ вэ?
-2011 оноос төрийнхөө их баяр наадамд тоосоо өргөж байна. Халхын хурд чуулсан төрийн наадмыг өмнө нь зурагтаар харахад сайхан байдаг ч, өөрөө оролцох хувь илүү юм билээ. Ер нь монгол хүн бэлгээрээ гэж. Улсын наадамд морь уралдуулаад заавал айрагдаж, түрүүлэх нь чухал биш. Тэр олон хүлгийн тоосонд хутгалдаж яваа гэдэг нь л сайхан санагддаг юм билээ.
-Орон нутагтаа сайхан л наадчихдаг дуулддаг?
-Тэгэлгүй яахав. Эрдэнэтийн дов надад ээлээ их өгдөг юмаа. Өнгөрсөн жил Гоё хүрэн шүдлэн маань аймгийнхаа наадамд түрүүлсэн бол энэ соёолон үрээ айрагдсан. Ер нь бол ганзага хоосон буцсан нь цөөн дөө.
-Ганц морь гэлтгүй үндэсний өв соёлын салшгүй нэг хэсэг болсон эрийн гурван наадмаар тэгш сайхан нааддаг байхаа?
-Завхан аймгийн Их-Уул сумын уугуул улсын начин Бадамдорж манай компанийн нэр дээр барилддаг юм. Мөн хоёр харваач маань 2011 оноос төрийн наадамдаа оролцож байгаа. Эрийн гурван наадамд монгол үндэсний ёс заншил, уламжлал шингэсэн байдаг учраас боломжийнхоо хэрээр дэмжихийг хичээдэг.
-Санал нэг байна. Үндэсний өв соёлоо эрхэмлэх үзлийг төлөвшүүлсэн хүн нь хэн бэ?
-Миний өвөг эцэг Дондог-Очир гэж хүн байсан. Энэ дашрамд нэг сонин түүх өгүүлье л дээ. Би тэр үед тавдугаар ангийн сурагч байлаа. Өвөө маань хээр үрээгээ сумынхаа наадамд даага, шүдлэн насанд нь хоёр жил дараалуулан түрүүлгээд бурхан болсон юм. Тэгээд би хязаалан, соёолонд нь хүний морь унахдаа дагаж уяаг нь тааруулан өөрөө унаад нөгөө хүний морь айрагдан, миний хээр түрүүлж билээ. Тэр жил миний амьдралын хамгийн бахархалтай бас дурсамжтай үеийн нэг байсан. Түүндээ урамшсан уу. Тэр цагаас хойш адуу малнаас холдоогүй. Тэгэхээр өвөө маань л энэ их өв соёлын зах цухаас амсуулсан байх.
- Тэгвэл та чинь багын “мундаг” уяач байна шүү дээ?
- Дунд сургуулиа төгсөөд Орос руу сургуульд яваад нэг хэсэг адуу малнаас холдсон тал бийв Гэсэн хэдий ч ёстой нөгөө сурсан занг сураар боож болдоггүй гэдэгчлэн адуу нүдэнд харагдаад наадам болохоор хүний морь дагаад л хардаг байлаа. Тэгж байгаад 1994 оноос аймгийн Алдарт уяач Хишгээгээс Мустанг үүлдрийн хар азарганых нь төл хар үрээг авч адуунд орсон доо. Миний тэр хар азарга Эрдэнэтийнхээ наадамд олон удаа айрагдан, жижиг наадмаас олон айраг түрүү хүртсэн хурдан буян байгаа юм. Мөн Хэнтий аймгийн Баянхутагийн уртын Дамдинжав гэж хүний улаан удмын адуунаас улаан азарга авсан нь Эрдэнэт хотод хоёр айрагдан бага наадмуудад нэлээд олон түрүүлсэн. Түүнчлэн Баатарчулуун гэдэг хүнээс Араб азарга авсаны үр төл ч ялгаагүй хурдалж байна. Манлай уяач Чулуунбатын унаган адуу Шуурга гэх азарганы төлийн төлүүд ч байна. Ер нь энэ тэндээс адуу авсаан, авсан.
-Тод манлай уяач Ганхуягтай ойр байдаг уу?
-Тиймээ, бид сайхан найзууд. Саяхан Тод манлайгаас Qurter үүлдрийн азарга авсан. Ирэх жилээс төл нь гарах байх. Мөн Манлай уяач Билэгдэмбэрэлийн унаган адуунууд ч бий. Ерөнхийдөө азаргануудын маань ихэнх нь авмал.
-Адуу авахдаа юуг нь чухалчилдаг вэ?
- Хурдан удмын адууны хэв шинжийг нь л илүүтэй хардаг даа. Гүү авах бол сав саалийг нь шинжинэ. Адуу болгон өөрийн гэсэн хэв шинжтэй. Ямар гүү ямар азарганд таарахыг бас харна. Тэгээд л ахлах уяач, зөвлөхүүдтэйгээ зөвлөнө дөө. МУ-ын Тод манлай С.Ганхуяг, Манлай уяач Билэгдэмбэрэл, Манлай уяач Жаргал, Манлай уяач Чулуунбат гээд олон хүнтэй зөвлөнө шүү дээ. Миний хувьд хамгийн түрүүнд нүд чихийг нь хардаг юм.
-Ажил ихтэй бизнесмен гэхэд та адуугаа нэг хараад л бүртгэчихдэг юмаа даа?
-Тэгэлгүй яахав. Хэдэн адуугаа хараад бүртгэчихдэг юмаа. Би ч зав л гарвал адуу руу гүйчихдэг муу зантай хүн байгаа юм. Ажил үйлс бүтэл муутайхан байвал саяынх шиг адуун дундуураа хэд тойроод л сэргэчихнэ. Орой нь гэртээ ирж усанд ороод унтахад маргааш нь бүх юм бүтдэг. Сонин юм шүү. Хүмүүс адууны хийморь гээд л ярьдаг. Мэдэхгүй хүн бол худлаа л гэх байх. Гэтэл амьдрал дээр үнэхээр үнэн гэдэг нь батлагдаад ирэхээр нь хүн адуу гэдэг амьтнаас салж чадахаа больж байгаа юм шүү дээ. Би боддог юм. Тэтгэвэртээ гараад хөдөө хэдэн адуун дээрээ гарнаа гэж. /инээв/Би монгол хүн болж төрснөөрөө их бахархдаг. Бид өөрийн гэсэн ухамсар хүмүүжилтэй, мал маллах арга барилтай, юунаас ч хамаарахгүй бие даан амьдрах чадвартай ард түмэн.
- Сумынхаа ойд зориулан суварга босгон, дууны шүлэг бичсэн гэж байсан. Тэр талаараа яриач?
- Би Завхан аймгийн Түдэвтэй сумын хүн. Манай сумын 80 жилийн ой 2007 онд болсон. Тэгэхэд суварга босгохоор санаачлан түүндээ хүрч, “Бурхад төрүүлсэн нутаг” дууны шүлгийг бичсэн. Энэ их учиртай. Манай нутгаас Жалханз худагт Дамдинбазар, Дилав худагт, Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат зэрэг бурхад шиг хүмүүс төрсөн. Дууныхаа үгийг бичихдээ хүн болгон нутагтаа очихдоо аав ээжийгээ боддог. Тиймээс нэгдүгээр бадагт нь ээжийгээ, хоёрдугаар бадагт нь аавынхаатухай, гуравдугаар бадагт нь босгосон суварганыхаа талаар оруулсан юм. Энэ дууны маань аяыг МУГЖ Энхтайван хийж гэргий Баярмагнайтай нь хамт үгийг нь бичиж, “Монгол эр хүн”-ийг дуулдаг СТА Батболд дуулсан. Клипийг нь яг манай сумын ойгоор Энхтайван Гавьяат өөрөө очиж зургийг нь аваад олны хүртээл болгосон. Мөн миний хар азарганы клипийг Энхтайван Гавьяат хийсэн юм шүү дээ. Бид хоёр хойно хамт сурч байсан оюутан найзууд.
- Морины хийморьт сүслэн яваа хүний ажил үйлст их бүтдэг гэдэг?
- Дээхэн үед нутгийн нэг хөгшин надад хэлж байсан юм. Морь хийморьтой амьтан шүү. Морины хийморийг бодож яваарай. Морины засааны хажууд хөх байдаггүй. Бусад эр малын засааны хажууд жижиг хөх байдаг. Иймээс морь хөхгүй учраас хийморьтой амьтан гэж. Нутгийн буурлын захиасыг санан адууны хийморьт сүсэглэж явсан өнгөрсөн он жилүүдэд төр түмнийхээ хайр хишгийг харамгүй хүртсээн. 25 жилийн маань хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон, Алтан гадас одон, Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнасан. Мөн олныхоо дэмжлэгийг хүлээж аймгийнхаа ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна. Мөн Эрдэнэт хотынхоо үндэсний бөх болон сумо бөхийн холбооны тэргүүлэгч, ширээний теннисийн холбооны тэргүүн, уяачдын холбооны тэргүүлэгчээр ажилладаг.
-Олон ажил амжуулдаг хүн байна шүү.
-Хүн завгүй байх тусмаа илүү ихийг амжуулдаг шүү дээ.
-Таны ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна