Монгол улсын Алдарт уяач В.Наранмандал:“ Архи уудаггүй хүн уяаны алдаа гаргадаггүй”
-Алдарт сайхан намаржиж байна уу?
-Сайхаан, сайхан намаржиж байна. Энэ жил манай нутагт ойрын 10 жил болоогүй сайхан зун боллоо. Ёстой нөгөө дэлхий дэлэгнэж, байгал сэргэсэн сайхан жил байна.
-Аавтайгаа цуг хурдан морины уяа эвлүүлдэг байсан гэсэн. Тэр нь хэдэн он бэ?
-Бидний үеийнхэн чинь 5-6 настайгаасаа л хурдан морь унадаг байлаа шүү дээ. Би ч гэсэн тэдний л нэгэн адилаар морь унаж сураад аавынхаа уясан морьдыг унадаг байсан. Аав морио уяад би нөгөөхийг нь унаад наадамлана. Тэгж байгаад моринд томдоод ирэхийн алдад хасагдаж, туслах маягийн ажилтай болсон. Аав “тэр адуунд тийм ажил хий”хэлээд би түүнийг нь хийнэ. Тэгж байгаад овоо дөр суухын алдад буюу 1983 оноос бие даан морь уяж, сумынхаа наадамд айрагдаж түрүүлгээд эхэлж байлаа. Аймгийн наадамд бол хамгийн анх шүдлэн үрээ айрагдуулж байсан юмдаг.
-Тэгвэл Алдартын уяаны анхны багш нь аав нь болж таарах нь ээ дээ. Аав тань уяаны үед юуг чухалчилдаг байв?
-Миний аав нэр цуутай мундаг уяач байгаагүй ээ. Гэхдээ адуунд хорхойтой. Өөрөө нэгдлийн адуу малладаг байсан болохоор аль гайгүйг нь сорчилж аваад уяна. Яахав уясан морьд нь бас хөөрхөн давхичихна. Харин анд бол их сайн байсан. Анчин нийгэмлэгийн гишүүн гэгдэж тэр үедээ бишгүй л шагнуулж байлаа. Захиргаадалтын үед чинь алах амьтны тоог хүртэл тулгадаг хэцүү байж дээ. Хайрцгаар нь сум өгөөд төдөн ногтруу, төдөн үнэг ал гээд тоог нь заачихна. Аав маань харин тэрийг нь толгой өвдөхгүй биелүүлдэг байсан. Үнэгний арьсыг тэр үеийн цайны панеран хайрцагт хийгээд тушаадаг байсан юмдаг.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэж Алдарт бас ан хийх үү?
-Би тэрийг нь харин сураагүй юм. Тэгсэн хэр нь хааяа нэг жаахан балгачихдагийг нь дуурайгаад нэг хэсэг бас жаахан ууж үзэв./инээв/
-Аав жаахан хүртдэг байсан уу?
-Аан харин тийм. Хааяа найз нөхөдтэйгээ нийлээд жаахан ууна л даа. Тэрийг нь дуурайж байгаа юмуу нэг хэсэг жаахан балгасан. Тэгж байгаад сайныг нь чадахгүй юм байж, мууг нь дуурайгаад байхдаа яадаг юм гэж бодоод архи уухаа больсон. Архи уухгүй хүн уяаны алдаа гаргахгүй. Тийм ажил хийнэ гэсэн бол тэрийгээ хийдэг. Жаахан балгачихвал ам халаад алга болно шүү дээ. /инээв/
-Залууст сургамжтай л үг байна?
-Тэгж бодоод ярьж байгаа юм. Аав маань наадмын өмнөх бага сунгаанд морио үсэргэчихээд согтоод уначихаж. Тэгсэн дүүгийн морь хөөрдөг муу зантай адуу байгаад аавыгаа сэрээгээд яахав гэж л дээ. Тэгсэн аав “ногоон өвсөнд тавиад хоночих” гэсэн юм билээ. Дүү ч аавын хэлснээр тавьж хоноод үүрээр хөтлөөд ирж байсан гэдэг юм. Тэгээд маргааш нь аймгийн наадам болоход тэр морь нь айрагдаж байсан гэдэг юм. /инээв/Тэгэхээр аав минь бас л одтой л эр байсан байгаа биз. Манай нутагт МУ-ын Алдарт уяач Жанжаа хэмээх Дашдорж, Шоовдор, алиа Лхадорж, Пил, Самбуу гээд мундагчууд байлаа. Тэр сайхан буурлуудаас олон зүйл сурсан даа. Ялангуяа Пил гуай бол надад олон сайхан сургааль хайрласан буурал байгаа юм. Морь эдэлгээгээр давхидаг юм. Сайн эдэлж бай гэж захина. Эргээд бодоход алсуураа морио уядаг байсан юм билээ. МУ-ын Алдарт уяач Шоовдор байна. Бид нэг хонхорын улс. Энэ хүнийг би олон жил дагаж морь уясан. Тэр ч утгаараа “багшаа” хэмээн дээдэлж явдаг. Манай багш адууны торгон ирийг их сайн тааруулдаг хүн. Бас адуу сайн шинжинэ. Уралдааны өмнөх орой шон тойроод “маргааш тэрний тийм зүсмийн адуу ирэх нь” гэхэд ирж л байдаг хүн дээ.
-Анхны Говьшанхын хурдад Алдартын ухаа үрээ аман хүзүүдсэн. Тэр наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Бидний үеийнхэн чинь нэгдэл нийгмийн ажил гээд тэр болгон наадамд явж чаддаггүй. Сум орон нутагтаа, холдлоо гэхэд ойролцоо сум, тэгээд аймагтаа ирж нааддаг байсан. Миний хамгийн том амжилт гаргасан нь 1999 оны “Говьшанхын хурд-1” бүсийн уралдаан байгаа юм. Халхын аль л хурдан гэсэн буянгууд, том том уяачид цугларсан их том наадам болсон юм. Тэр наадамд миний ухаа хязаалан аман хүзүүнд хурдалсан. Ухаа үрээ маань даагандаа Ханхонгор сумын наадамд тавлаад, шүдлэндээ Тавановоотын баярт түрүүлэн, хязааландаа аймгийнхаа наадамд түрүүлчихээд давхар уяагаар Говьшанхад очиж аман хүзүүдсэн нь тэр. 2000 онд соёолондоо аймгийнхаа наадамд түрүүлээд, давхар уяагаар Булган сумын Нүцгэний талд болсон уран уурга, бугуйлчдын улсын аварга шалгаруулах тэмцээний наадамд мөн түрүүлсэн. Тэндээсээ сумынхаа сургуулийн 50 жилийн ойд дахин түрүүлж, 2004 онд естэйдөө аймгийнхаа баяр наадамд түрүүлж, давхар уяагаар Ханхонгор сумын наадамд бас түрүүлсэн. Ер нь уралдах болгондоо түрүүлж айрагддаг хурдан хүлэг байгаа юм.
-Ухаа үрээ таны унаган адуу гэдэг байхаа?
-Эцэг нь манай их ухаа азарга байгаа юм. Харин эх нь аймгийн Алдарт уяач Жигмэддоржийн хурдан хээр азарганых нь төл хээр гүү байдаг юм.
-МУ-ын Алдарт уяач цолыг хэдэн онд хүртсэн билээ?
-2001 онд 45 насандаа МУ-ын Алдарт уяач болсон. Аймгийнхаа долоо дахь улсын Алдарт нь байх шүү. Тухайн үед аймгийн наадмын амжилтаар цол олгодог байсан юм. Би тэр болзолын дагуу бүсийн наадмын нэг айргаа оруулаад найман түрүү, 11 айргаар улсын цолонд хүрч байлаа.
-Уулзсан уяач болгон нутаг адуугаар наадах аргагүй боллоо гэж байна. Та бол энэ нутгийн адуугаар наадаж л цол зэрэгт хүрсэн биз дээ?
-Тэгэлгүй яахав. Би нэгдлийн адууг 17 жил малласан хүн. Нутгийнхаа аль л хурдтай гэсэн. Манлай, Цогтцэций сумдын адуунаас их авсан. Би ер нь азаргаа л их сольдог байсан. Тэр их зөв болсон юм шигээ. Муу байтлаа , Зууны манлай ирж адуу авах уу даа. /инээв/
-Нээрэн Даваахүү Манлай танайхаас 30 гүү авсан гэж сонссон юм байна?
-Тэгсэн, миний хариулж байсан нэгдлийн адуунаас 30 гүү авсан. Нэгдлийн дарга Шархүү гэдэг хүнтэй ирж уулзаад манайхаас адуу авна гээд бичиг хийлгээд ирсэн байсан. Тэгээд харж байгаад 30 гүү, таван морь аваад явсан. Жаргалантын морин зоводод очоод үржилд орно гэж байсан. Манай адууны гүү сайн байсан юм байлгүй. Надад 1932 оноос хойшхи аймгийн наадамд айрагдсан морьдын түүвэр байдаг юм. Тэрнээс харахад намайг адуугаа өгсөн 1990-ээд оноос хойш манай 40-өөд адуу аймгийн наадамд орсон байдаг юм билээ.
-Та тэгвэл сайн адуу цуглуулж байжээ?
-Нэгдэл нийгмийнх гэж бодолгүй цусыг сайжруулдаг байсан.
-Адууны уяа сойлго өдрөөр шахуу өөрчлөгдөж байна. Алдарт анзаарч байгаа байлгүй дээ?
-Хэлээд яахав. Их өөр болж байна. Дээхэн үед уралдах морио байнгын эдэлж, алсуур ажил хийдэг бол одоо тэгэхээ больж. Харин ч байнгын тэжээлтэй уяж байна. Хөгжлөө дагаад хүүхэд, морь аль аль нь машин хөлөглөдөг болж дээ. /инээв/
-Алдартын хүүхдүүд удам залган морь уяж байгаа биз дээ?
-Би гурван охин, нэг хүүтэй хүн. Хүү маань уядаг юмаа. Гэхдээ одоогоор алдар цолонд хүрээгүй байна.Яваандаа болох байлгүй дээ.
-Аавын шийрийг хатаах уяач болох болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Танай сэтгүүлийн хамт олонд баярлалаа. Өвгөн намайг гээд энэ хүртэл зорин ирж ярилцсанд. Тод магнай сэтгүүлээрээ дамжуулаад залуучууддаа морь уяж байхдаа архи битгий уугаарай гэж хэлье дээ.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна