Мөнгөн ботгот Алдарт уяач

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 24 -нд

Морьтон монголчуудын мөнхийн омогшлыг дэврээсэн  хурдан морь уях төрийн их хэргийг гүйцэлдүүлэгч нь зөвхөн эрчүүд гэх  өтгөсийн хатуу цээрийг үргээн уяа эвлүүлж, хурд ирлэж яваа цөөн бүсгүйчүүдийн нэг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумнаа аж төрдөг. Сумын Алдарт уяач Алтайчууд овогт Дашийн Гэндэндармаа  тэмээчин айлын охин. 1972-1990 оны хооронд эцгийн үйлийг үргэлжлүүлж нэгдлийн тэмээ маллан, мөнгөн ботгоны эзнээр тодорч явсан ажилч нэгэн. Гэсэн хэдий ч адуун хийморьтой дээдсийнх нь буян заяа түшиж, нэг л мэдэхэд хурд хурц гэснээ уяж сойдог болчихсон байсан гэдэг. Нэгэн үеийн цуут хүлэг  Нийгмийн хонгорыг урлан мөнхөлж хатгасан тэрээр сум, орон нутгийн наадмуудаас олон айраг түрүү хүртэн  2011 онд сумын Алдарт уяач цолыг хүртсэн юм.
А.Мөнх-Эрдэнэ

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна