Хамбыг клипэндээ тоглуулсанаас болж захиалганд дарагдах болжээ

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 25 -нд

Монголын Бурхан шашинтны тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц нутгийнхаа салхийг үнэрлэх хамгаас дуртай нэгэн. Харин тэрбээр өнгөрсөн жил нутаг явангаа хайрт ээжийнхээ хамтаар дэлгэцийн урлагт хүчээ үзэж, клипэнд тоглоод ирсэн ажээ. Ийнхүү ховорхон зочдын нэг болсон хамбыг ээжтэй нь уран бүтээлдээ мөнхөлсөндөө “Тэргүүн хамбын нутаг” дууны  яруу найрагч ихэд олзуурхдаг ажээ.
1997 оноос яруу найргаар, тэр дундаа дууны шүлгээр уран бүтээл туурвиж байгаа хэдий ч галзуу ганц хит болох  “Ус мөрөн олон чиг” дууныхаа хэмжээнд очихоор чанартай шүлэг бичнэ хэмээн өөртөө ам өгсөн юм гэнэ лээ. Энэ бол яруу найрагч Н. Энхбаатар юм. Ийнхүү хамбатанаар гоёсон яруу найрагч сүүлийн үед  нийтийн дууныханд эрэлттэй байгаа гэнэ. Харин найрагч залуу “энэ бол ганцхан удаагийн ганцхан тохиолдол байсан” гэдгийг учирлан буцаах болжээ. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна