Сайхан хурдан хүлгэдийн талаар уншихад л хийморь сэргэдэг

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 02 -нд

Тод магнай сэтгүүлийг шимтэн уншдаг уншигчдын сэтгэгдэлийг дамжуулан хүргэдэг уншигчийн индэр буландаа “Түмэн магнай” галын тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ц.Элбэгзаяатай холбогдлоо.
- “Тод магнай” сэтгүүлийг мэдэх болоод удаж байна уу?
- Анх гарсан цагаас нь эхэлээд уншиж эхэлсэн. Байнгын уншигч нь шүү дээ. Сэтгүүл маань улам сайхан болоод л байна. Олон чухал сэдвүүдийг хөндөж бидний дуу хоолой, мэдлэг болж байдаг сайхан сэтгүүл.
- Таны хувьд аль буланг унших дуртай бэ? 
- Сэтгүүлээ худалдаж аваад эхнээс нь аваад л дуустал нь уншина шүү дээ. Хамгийн унших дуртай булан гэвэл зочины яриа, том уяачдын сургамжууд болон наадмуудын тухай байна. Мөн сайхан хурдан хүлгэдийн талаар уншихад хийморь сэргэх шиг л болдог.
- Сэтгүүлийнхээ байнгын уншигчын хувьд бидэндтэй хуваалцах санаа оноо юу байна уу? 
- Сүүлийн үед адууны эм бэлдмэл их гарч байна. Тиймээс адууны эмчилгээний талаар мэдээлэл бидэнд байнга хэрэг болно шүү дээ. Мөн хатгах арга засалын асуудал байна. Мундаг хатгадаг хүмүүс олон байсан одоо ч зарим нь хөгширч байна. Эдгээр  хатгадаг хүмүүсийн эрдэмийг авч үлдэх хэрэгтэй. Тиймээс хөдөөний сайхан өвгөчүүийнхээ энэ засах аргыг талаар яриалцага авах хэрэгтэй. Эндээс л залуучууд нь суралцана.
- Сэтгэгдэлээ хуваалцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна