Аварга Ж.Цэвээнравдан

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 07 -нд

Аваргын алдар: Жамсрангийн Цэвээнравдан
Төрсөн он(жил): 1918-1993(морь)
Нутаг ус: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум(хуучнаар Сайн ноён хан аймаг)
Цол чимэг: Улам нэмэх, бат хүчит, хурдан гарамгай, үнэн хүчит, хурц шаламгай, шалгарсан хүчит, харилтгүй, улам баясуулагч, улсын аварга
Барилдааны амжилт: Улсын наадамд 1951 онд 10 давж түрүүлэн(аварга), 1945 онд үзүүрлэн, 1943,1944, 1946-1950, 1952, 1953,1956 онд 10 удаа шөвгөрсөн байна.
Гол онцлог: Өндөр гоолиг нуруутай, өв тэгш биетэй сүрлэг сайхан бөх. Наадамд зодоглоод гарч байх нь олон хүрэн тэмээн дунд буй ширээ цагаан ат мэт харагддаг байсан хэмээн бөх сонирхогчид ярьдаг. Бэртэл гэмтлийн улмаас олон жил сайн барилдаж чадаагүй бөгөөд Уйлган голын ууган аварга хэмээн алдаршсан.
Дархан мэх: солгой тонгорох, дунгуйлдан татах
Зураг: фотог архив, уран зургийг Ж.Мөнхдалай /МБӨ/
Бөх судлаач Б.Цогтбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна