“Аваргуудын” гангараа

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 11 -нд

Хурдан мориор дамжиж үндэсний соёл сэргэж байгааг сайшаах хүмүүс олон бий. Жил бүр өвөлдөө “Дүнжингарав”, зундаа улсын наадмаар үндэсний дээл хувцасны бүхэл бүтэн үзэсгэлэнг харж болно. Түүнчлэн Монгол гэрийн хамгийн сүүлийн үеийн загвар ч энд л бий гэлцдэг.  Цаашлаад бартаат замын "хаан" гэгддэг Mercedes Benz Zetros Тод манлайн гадаа сойлгоотой байх бол “Мон уран”-ы Б. Наранхүүгийн гадаа Германы өндөр өртөг бүхий морь зөөх чиргүүл “зогсоотой”. Агааржуулагчтай, донсолгоо багасгагч, зөөлрүүлэгчэй, ачиж буулгахад эвтэйхэн гишгүүртэй энэ чиргүүл нь чамлахааргүй өндөр үнэтэй юм билээ.
Харин Г.Батхүү Тод манлай “алдарт” Benz Zetros-оо захиалгаар хийлгүүлсэн. 7.2 литрийн багтаамжтай дизель хөдөлгүүр нь зургаан цилиндртэй, 326 морины хүчин чадалтай, 16 тонн ачаа тээвэрлэх боломжтой, сум үл нэвтрэх бүхээгтээ сансрын холбоо, 46 инчийн хоёр зурагт, DVD тоглуулагч, интернэт, унтлага, угаалгын өрөө гээд хүний хэрэгцээ цөм бүрээн гэж.

П.Ундраа


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна