Мэндчилгээ

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 17 -нд

Шаргалтан ээх намрын налгар өдрүүдэд Шанхайн нутгийн уяачдын ажил амьдрал, шандаст хурдан хүлгүүдийн шаргал хуудасны шастир түүхэнд салхи оруулан Монголын нийт уяачдад толилуулж байгаа Тод магнай сэтгүүлийн хамт олон болон уяачдад морьтон монголчуудын босоо цагаан хийморь мандан бадарч байхыг хүсэн ерөөж мэндчилье.
 Хүй цөглөсөн Шанхайн нутаг уугуул иргэн Д.Бат-Эрдэнэ говьшанхын хурдаа бодлогоор дэмжиж ирсэн нь уяачдад урам оруулснаар сүүлийн жилүүдэд тодорхой амжилтанд хүрч байгааг сэтгүүлийн хуудаснаас танилцан тольдох бизээ.
Улс бүсийн уралдаанд амжилт гарган олон айраг түрүү авч, нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа уяачдаараа говьчууд бид бахархаж байдаг билээ. Монголын нийт уяачдын уясан хүлэг нь хурдан байг, унасан хүүхэд нь золбоолог байг. Уяач эздийн хийморь лундаа босоо байхыг ерөөе.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Шанхын хүлэг” холбооны тэргүүн  Н.Амгалан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна