Д.Мөнх-Эрдэнэ: "Хонгорын хурд” хөгжил дэвшил, өөрчлөн байгуулалтын шинэ түвшинд гарлаа

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 17 -нд

Монголын ард түмний үндэсний их өв соёл, бахархал болсон хурдан морины уяач, унаач хүүхэд, моринд элэгтэй та бүхэндээ энэхүү сайтаар уулзаж буйдаа баяртай байна. Өнгөрч буй 2012 онд манай "Хонгорын хурд” хөгжил дэвшил, өөрчлөн байгуулалтын шинэ түвшинд гарч зорилго зорилтуудынхаа мөн чанарыг хэрэгжүүлэхийн төлөө олон ажил санаачилж зохион байгууллаа. Энэ хүрээнд "Номгон хайрханы хурд" дээд гурван насны морьдын хаврын уралдаан, "Эрдэнэмандал хайрханы хурд" доод гурван насны морьдын хаврын уралдаан, "Их богдын хурд", "Дааган дэлийн хурд", "Хүрэн бэлчирийн хурд" бүсийн хаврын уралдаанууд, "Говийн хүлэгчийн их хурд", "Буянтын хурд", "Молор эрдэнийн хурд" зэрэг аймаг,бүсийн чанартай уралдаануудыг амжилттай зохион байгуулжээ. Эдгээр уралдаан нь Баянхонгор аймгийн хурдан морьдын чансааг шалгасан, бүс тус бүрийн хурдан хүлэг, шилдэг уяач нарыг тодруулах ач холбогдолтой байлаа.Ингээд манай холбоотой хамт байж үйлсийг нь дэмжиж нэр хүндийг нь өргөж ирсэн уухайн түрлэгтэй наадамч түмэндээ, эрдэм билэг төгс уяач нартаа, өднөөс хөнгөрч дальтнаас түрүүлж ирдэг ухаантай унаач хүүхдүүддээ холбооныхоо тэргүүлэгчид болон өөрийн нэрийн өмнөөс шинэ оны мэнд дэвшүүлье.
Та бүхэн минь ирж буй 2013 ондоо амжилт бүтээл, аз хиймориор дүүрэн байгаарай.
Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” уяачдын холбооны тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна