Г.Бямбаа:2013 онд илүү ихийг хийхээр төлөвлөж байна

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 21 -нд

Монгол ард түмний өв соёлын нэгээхэн хэсэг болсон, эрийн 3 наадам хурдан морины уралдаангүйгээр монгол хүний баяр цэнгэлийг төсөөлөх боломжгүй. Энэ ч утгаараа Сэлэнгэ аймгийн Буган Халиун Ажнай МСУХолбоо 2012 онд нилээд ажлыг хийхээр төлөвлөн амжилттай хэрэгжүүллээ.
Аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаа. Аймгийн бүсийн дээд гурван насны уралдааныг Хушаат суманд бага гурван насны уралдааныг Цагааннуур суманд тус тус зохион байгууллаа.
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Эх үрсийн баяр, Улсын баяр наадам, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн уралдаануудыг манай холбоо зохион байгуулан уралдууллаа
Засаг даргаас олгох шагналын журмын болзолыг хангасан хоёр уяач, хоёр унаач хүүхдэд тус бүрт 500 мянга, 100 мянган төгрөгийн шагналыг олгуулав.
2011 оныхоо ажлаар шалгарсан Залуу уяач Хүрэлхуяг Аймгийн оны шилдэг уяач болов.
Сайхан сумын уяач Ш.Бөхчулуун Аймгийн алдарт уяач цол авлаа.
Төрийн далбаа, аймгийн туг, МСУХолбооны туг мандан намирч байх суурийг төв цэнгэлдэхийн дэргэд байгуулав.
Монгол түмний цуутай хурдан ажнай Буган Халиун морины хөшөөг төв цэнгэлдэхийн дэргэд төрийн далбааны хажууд босгов.
Аймгийн хурдан морины уралдааны замыг кадастрийн зурганд оруулан нас бүрийн гарааны талбайг пайзжуулав. МСУХолбооны анхан шатны нэгжид байвал зохих судалгааг гаргалаа. Морь унаач хүүхдийн 70%-г хамгаалах хэрэгсэлтэй болголоо.
Морь унаач хүүхэд, дарга, нарийн бичгийн дарга нарын удирдах ажилтны улсын зөвөлгөөнд 5 унаач хүүхдийн хамт оролцов.
2012 онд хийсэн ажлаа товч дурьдахад ийм байна.
2013 онд ч нилээд зүйлийг хийхээр тооцож төлөвлөж байна.
Монголын ард түмэн хуучин оноо үдэж 2013 оноо угтан шинэ жилийн баяраа нижгэр тэмдэглэж байгаад бахдан омогшиж Сэлэнгэ аймгийнхаа болон нийт уяачид, морь сонирхогчид, морины зүтгэлтэнгүүдэд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
Сэлэнгэ аймгийн морин спорт уяачдын “Буган халиун ажнай” холбоо

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна