Д.Гомбожав:Хурдан угшлын 1000 шахам адуугаар сүрэг сайжруулсан

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 21 -нд

Дүнхэр уулс, цэнхэр тал хосолсон сайхан Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист эрдэнэт хүлгийнхээ тарга тэвээрэг, уяа сойлгыг тааруулж, наадамчин түмнээ  баясган үйлчилж явдаг тэнгэрлиг уяачид, “Тод магнай” хэмээх гэгээлэг сэтгүүлийн уншигчдадаа шинэ оны халуун мэндийг холбооны тэргүүлэгчидийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
Улиран одож буй 2012 онд манай аймгийн уяачдын холбоо олон ажил төлөвлөн хэрэгжүүлсний дотроос сум бүрээс уяачдын баг зохион байгуулан  Улаанбаатар болон шандас сайт сүргийн нутаг зүүн бүсийн аймгуудад нийт 200 гаруй хүнийг аялуулсаны үр дүнд хурдан угшлын 1000 шахам адуугаар сүрэг сайжруулах ажил хийгдлээ. Мөн сум бүрийн уяачдын холбоогоо битүү шал, давхар бүрээстэй таван ханатай, цоохор гэртэй болгож, аялж уралдах, ажиллаж төвхнөх нөхцөл бололцоог нь бүрдүүллээ. Эдгээр ажил УИХ-ын  эрхэм  гишүүн Цэдэвийн Дашдоржийн  санаачлан хэрэгжүүлсэн “Адуужуулах” хөтөлбөрийн бодитой өгөөж гэдгийг тэмдэглэн хэлэхэл таатай байна. 
Ирэх онд “Монгол уяач-3000”-ын буухиаг баруун бүсэд үргэлжлүүлэн, аймгийнхаа уяачдын сургалт, зөвлөгөөн, баяр цэнгэлийг өвөрмөцөөр зохион байгуулах ажил бас нэгэн онцлог байх болно.  
...  Хийморь золбоо өргөж төрдөг
     Хишиг буян дагуулж явдаг
     Уул талын унага нь болбол хө
     Уран галбир
     Удам холч
     Ургаа шандас
     Урмын тэнгэрээ  гэсэн дууныхаа шадаар цацал өргөж,  хүлэг морины босоо цагаан хийморь өнөд ивээхийг ерөөе.
Говь-Алтай аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасамбуугийн Гомбожав

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна