Н.Санжаадорж: Морин эрдэнээ дээдэлсэн монгол ахан дүүс минь түмэн үедээ жаргаж яваг

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 28 -нд

Дэлхийн талыг эзэлсэн монгол адуугаа  монгол хүүхэд  унаж өсөж өндийсөн  бодит түүхэн замналаас  уламжлагдсан монгол соёл бол  өнөө үеийн  дэлхийд гайхагдсан  үндэсний морин уралдаан билээ. 
Монгол адууг монгол хүүхэд унаж уралддаг үндэсний их соёлыг хамгаалан хөгжүүлэхийн төлөө бодлогоо Хэнтий аймгийн “Сэцэнханы хүлэг” уяачдын холбоо дэвшүүлэн тавьж түүнийгээ   хамгаалсаар, уламжлуулсаар,  хэрэгжүүлсээр  2012 оноо үдэж байна.  Тус  холбооны бодлогыг ойлгон дэмжсээр ирсэн   ММСУХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Тод манлай уяач Д.Даваахүү, доктор Г.Төмөрхадуур, болон уламжлан хэрэгжүүлж  хөгжүүлж байгаа Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” холбоо, Сүхбаатар аймгийн уяачдын холбоо болон үзэл бодол нэгтэй уяач түмэндээ баяр талархалаа илэрхийлж байна.
Хурдны өлгий ХанХэнтийн уяачид  2013 онд болох аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд амжилт гаргах  онцгой  зорилготойгоор хэдэн жилийн өмнөөс хөдөлмөрлөж ирснийг  энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол адуугаа шүтэж, морин эрдэнээ дээдэлсэн монгол ахан дүүс та бүгдэд үндэсний соёлоо уламжлан дээдэлж түмэн үедээ жаргаж явахын  өлзий дүүрэн ерөөлийн өргөн дэвшүүлье.   
“Сэцэнханы хүлэг” уяачдын холбооны тэргүүн     Намсрайцэрэнгийн Санжаадорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна