Монгол улс Азийн морин уралдааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн болсон

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 28 -нд

Монголын нийт уяачид, ард түмэндээ ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлье

ММСУХолбоо үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд хурдан морьдын уралдааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, монгол уяачдын болон хурдан морь унаач хүүхдүүдийн үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг олон талт ажлыг хийж ирлээ. Мөн гадаад харилцаандаа ахиц гаргаж, хэд хэдэн шинэ ажлын эхлэлийг тавьсандаа баяртай байна. 2012 онд Монгол улс Азийн морин уралдааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ОУМУ холбооны гишүүнээр элслээ. Энэ мэт улиран одож буй 2012 он морьтон монголчууд бидний түүхэнд онцгой сайхан үйл явдлаар өрнүүн жил болж өнгөрлөө. Харин ирэх онд Монгол улсад адууны яам байгуулагдсаны түүхт ой тохиож байгааг онцлох байна.
Монгол орон маань мөнхөд мандан бадарч байх болтугай.
ММСУХ-ны тэргүүлэгч Завхан аймгийн “Очирвааний хүлэг” МСУХ-ны тэргүүн Ц.Баянжаргал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна