Т.Энхбат:2012 он Арвагар хээрчүүдийн хувьд түүхэн он байлаа

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 28 -нд

Хөх тэнгэрээс босоо заяат монгол түмний минь буян заяа тэгширч үндэснийхээ их соёлыг мөнхөд хайрлан хамгаалж би монгол хүн гэсэн эрхэм үгний эзэд болж явахын тулд хичээж ажиллахыг үндсэрхэг үзэлтнүүд , эх орон нэгтэй эрхэм анд нартаа уриалан, ирж буй шинэ онд тусгаар улсын бэлгэдэл монгол түмний минь Морины их шүтээнд төрийн их хүлгүүд залагдаж, түүхэнд хамгийн олон их насны морьд уралдаж нэг гэгээлэг түүх үлдээхийн төлөө хамтран ажиллахыг урин мэндчилье.
2012  он Арвагар хээрчүүдийн хувьд түүхэн он байлаа.
Түүхэн арван жилийхээ ойг бүтэн жилийн хугацаанд тэмдэглэн 2000 гаруй уяачдынхаа энгэрийг нь арван жилийнхээ ойн  хүндэт медалиар мялааж, тэднийхээ санал бодол, хүсэл тэмүүллийг нь сонсож, Өвөрхангайчуудыг хүндэтгэн хурдан хурц адуугаа өгсөн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн уяачдад биечлэн очиж хүдэтгэл үзүүлэн, өөрийн байгууллагын дүрмийн дагуу Өвөрхангайн уяачдын 3-р их хурлаа зохион байгуулж ирэх жилүүдийнхээ хийх ажлыг төлөвлөсөн жил байлаа.
2013 онд Их хурлаасаа бүх  сумдынхаа үйл ажиллагаа тогтмолжуулахыг зорилго болгон 10 сая төгрөгний шагналын сантай  уралдаан зарлаж, хангайн бүсийн уралдаан зохион байгуулах, Монгол түмнийхээ морины их шүтээн цогцолборт төрийн их хүлгүүдээ залах, түүхэнд хамгийн олон морь нэг дор уралдуулах гээд олон төлөвлөсөн ажилд минь хамтрагч байж түүхийн нэгэн гэрч болохыг Монголынхоо нийт уяач хурдан морь сонирхогчид та бүхнээс  хүсэж байна.
Хүлэг морин шүтээнтэй, хөх толбот монгол түмэнд минь гарч буй 2013 он аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг авчрах болтугай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна