С.Шарив: 2012 он “Таван богдын хүлэг” МСУХолбооны хувьд амжилт бүтээлээр дүүрэн байлаа

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 28 -нд

Эрхэм хүндэт уяачид, морины зүтгэлтнүүд, хурдан морь сонирхогчид та бүхэнд “Тод магнай” сайтаар дамжуулан Монголын алс хязгаар Баян-Өлгий аймгийн “Таван богдын хүлэг” МСУХолбооны тэргүүлэгчид, гишүүдийн өмнөөс  шинэ оны мэнд хүргэж, мэндчилж байна.
2012 он бол манай холбооны хувьд амжилт бүтээл арвинтай, хийсэн ажлаараа бахархах жил байлаа. Тухайлбал   "Баруун бүсийн хурд-2012"  даншиг наадмыг анх удаа өргөн хэмжэээнд зохион явууллаа.
Даншиг наадам зохион явуулснаар  морин спортыг хөгжүүлэх, аймгаа сурталчилах, түүнчлэн төвөөс алслагдсан аймгийн хувьд улсын чанартай уралдаануудад оролцох боломж бүрдэн, уяачид, хурдан морь сонирхогчдын идэвхи сэргэж, үе үеийн уяачдын хүсэл мөрөөдөл биеллээ оллоо.
Үүнээс гадна аймгийн үе үеийн уяачдын үр хүүхэд, моринд элэгтэй гишүүд дэмжигчдийн хандив тусламжаар хурдан морьдын дурсгалын хөшөө босгох, хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ажлыг холбооны үйл ажиллагааны гол чиглэл болгон аймаг бүсийн уралдаануудад хурдан морь унаач хүүхдүүдийг бүрэн хэмжээнд стандартын хамгаалах хэрэгсэлтэй оролцуулах зэрэг хийсэн  ажлуудаа үнэлүүлэн 2012 оны аймгийн "Шилдэг байгууллага" -аар шалгараад байна.
Бид цаашид  аймгийн хэмжээний "Өлгий Шигшмэл хурд-2013" уралдааныг зохион байгуулах зэрэг олон ажлуудыг төлөвлөөд байна.

Нийт монголын ард түмэндээ болон уяач зон олондоо угтан золгож буй 2013 ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 Морь хурдан, уяа тавлаг байх болтугай
“Таван богдын хүлэг” МСУХолбооны    Тэргүүн С.Шарив

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна