Х.Болорчулуун: 2012 онд Дорнодчууд улс бүсийн наадмаас дөрвөн түрүү, найман айраг хүртэн одтой сайхан наадлаа

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 31 -нд

Улиран одож буй усан луу жилд домог түүхийн өлгий болсон Дорнод нутгийн морин спорт уяачдын холбооныхон амжилт бүтээлээр арвин байж улс бүсийн наадмаас дөрвөн түрүү, найман айраг хүртэж шилдэг уяач, шилдэг унаач нар олноор төрөн гарч хийж бүтээснээ үнэлүүлсэн сайхан он байлаа.
 Тус аймгийн МСУХ-ныхон унаач хүүхдүүдээ хамгаалалтын малгайгаар бүрэн хангаж,  бидний дундаас  төрийн дээд шагнал  Алтангадас одонгоор  хүндэт тэргүүн Н.Ганбаатар маань шагнагдаж, морьтон түмнийхээ нэгээхэн төлөөлөл болж  миний бие Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдсон гээд олон зүйлийг энд дурдаж болно. Ингээд ирж байгаа шинэ ондоо уясан хүлэг болгон тань хурдан байж улс бүсийн наадам, цаашлаад “Их хурд” наадмын түрүү, айраг хүртэх болтугай гээд Монголын нийт уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, унаач хүүхдүүд тэдний ар гэрийнхнийг алтан тууртын маань буян өнө мөнхөд ивээж явах өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн мэндчилж байна. Та бүхэн сайхан баярлаарай.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Дорнод аймгийн МСУХ-ны Тэргүүн Х.Болорчулуун

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна