Х.Түмэнбаяр:Говьчууд бид луу жилд хийморьтой, адуу нь хурдан байлаа

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 31 -нд

Хадагтай морьдынхоо салхиар хамаг Монголынхоо хийморийг бадрааж явдаг эрдэм төгс уяачид хийморилог  эрчүүд та бүхэндээ “Өмнийн говийн хүлэг” МСУХ –ны мэндчилгээг өргөн дэвгшүүлье. Гэсэр Гэлэнгийн Шанхад хулын  домгийг сонсож өссөн говьчууд бид луу жилд хийморьтой, адуу нь хурдан байлаа. Шинэ бүхний эхлэл хавар цагийн эхэнд морио шүтдэг Монгол түмний хийморийг бадраах хаврын бүсийн уралдааныг санаачлан  зохион байгуулсан нь говьчууд бидний хийморийг сэргээж төрийн наадмын соёолонгийн түрүү айргийг хүртсэн нь, Монгол түмний бахархал боллоо.  Монголын түүх соёлын их цэнгэлийн алтан хойморт Өмнөговьчуудын цэнхэр асар өнө мөнхөд  дэрвэж  говь шанхын алдарт хурдан хүлгүүд эрдэм төгс  уяачдын суу алдар нь зуун зуунаар дуурсагдах учиртай. Та бүхнийг  хүлгийн хийморь өнөд ивээж, танд хурд буян мөнхөд оршихыг ерөөе.

“Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна