Ц.Даваасүрэн: Адуучин түмэн маань наран зөв хуурайлж байхын ерөөлийг дэвшүүлье

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 02 -нд

Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” морин спорт уяачдын холбооны зүгээс аймгийнхаа болон монголынхоо нийт уяачдад шинэ оны галтай халуун мэндийг дэвшүүлье. Далай ээжээрээ овоглосон Хөвсгөл нутгийн уяачид өнгөрөгч 2012 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, төрийнхөө их баяр наадамд хязаалан үрээ түрүүлгэж, эрлийз дээд насны ангилалд азарга аман хүзүүнд хурдлуулан бүсийн чанартай наадмуудад амжилттай сайхан наадсан билээ. Учран золгож буй  2013  он ч гэсэн Хөвсгөлчүүд бидний хувьд ололт амжилтаар дүүрэн жил болохыг ерөөн монгол адууны баяр, улсын наадам, Их хурд наадмууддаа нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож амжилтаа бататгаж улам ахиулахаар төлөвлөөд байна. Ингээд  2013 онд та бүгдийн маань адуу мал арвай будаа мэт үржиж айраг цагаа нь сүүн далай мэт цалгилж адуучин түмэн маань наран зөв хуурайлж байхын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье.
УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” уяачдын холбооны тэргүүн Ц.Даваасүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна