МУ-ын Манлай уяач Д.Одгэрэл: Жин зайнаас үл хамаардаг бусад спорт шиг цол өгөхдөө дээд доод нас гэж зааглахгүй байх нь шударга
2012 оны шилдэг есөн уяачдын халуун хуучийг дэлгэж буй “Тод магнай” сайтын өнөөдрийн зочноор Монгол улсын Манлай уяач Д.Одгэрэл оролцож байна. Сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж буй Манлай уяач 2012 оны шилдэг есөн уяачийн тавдугаарт эрэмбэлэгдсэн билээ.
- Манлай "Унаган хурд" галынхаа морьдыг аваад Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн наадамд наадсан. Уралдааны сонин сайхнаас манай уншигчидтай хуваалцаач?
- Баруун бүсийн даншиг наадам үнэхээр сайхан болж өндөрлөлөө. Сэрүүхэн сайхан өдрүүд таарсан болохоор наадамчин олон түмэнд таатай байсан байх. Манай галынхан хоёр хэсэгт хуваагдаад би найман адуутай Говь-Алтай руу явсан юм. Шүдлэн маань түрүүлж, даага аман хүзүүдэж, соёолон, азарга тус тус гурвалж үнэхээр сайхан наадлаа. Эрдэнэтийн наадамд манай галын азарга, хязаалан түрүүлсэн байна лээ. Тэгэхээр үндсэндээ бүсийн наадмуудаас гурван түрүү, дөрвөн айраг авсан.
- Ингэхэд танай галын гишүүд ямар ямар хүмүүс байдаг вэ? Байгуулагдаад удаагүй болохоор асууж байна л даа?
- Өнгөрсөн хавраас "Унаган хурд" нэртэй гал болсон. Ховд аймгийн Мөст сумын уугуул Б.Буяннэмэх, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Баяраа, Говь-Алтай аймгийн уугуул Төмөрбаатар, Монгол телевизийн сэтгүүлч Цагаандалай, ГЕГ-ын Адьшаа нарын гишүүдтэй. Хамгийн сүүлд сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж манай галд гишүүнээр элссэн, Аваргын нэрээр уралдуулсан, бор соёолон улсад тавалж, Эрдэнэтэд түрүүлсэн бол Баяраагийн маань зээрд азарга нь гурвалж, шарга үрээ нь сайхан уралдаж байгаад үзүүр дээрээ сууж зургаалсан. Харин Адьшаагийн соёолон түрүүлж, даага нь айрагдсан.
-Улсын наадмаар яаж наадсан бэ?
- Соёолон айрагдаж, шүдлэн зургаалаад, хязаалан наймалсан. Бусад нь 10-20 гаргаж давхисан.
-Манлай ер нь бүсийн уралдааныг тооцож морьдынхоо ажлыг хийжээ дээ?
- За яг үнэнээ хэлэхэд улсынхаа наадамд л гайгүй уралдуулъя, бүсийн наадмуудад байдлыг нь харж байгаад оролцоно гэж бодсон л доо. Тэгсэн наадмын дараа морьд маань гайгүй сайхан байхаар нь болмоор санагдаад явсан юм.
- Яриагаа таны хурдан морь уяж эхэлсэн тэр үеийн дурсамжаар үргэлжлүүлье?
- Миний аав улсын наадамд соёолон айрагдуулж байсан уяач хүн л дээ. Тэр жил Төв аймгийн Баянцогт сумаас гурван соёолон дарааллан орсон гэдэг. Самдангийн халзан, Даваасүрэнгийн халиун алаг, аавын бор гээд.
- Хурдтай сайхан нутаг л даа. Тэгвэл та багадаа унаач хүүхэд байжээ дээ?
- Зургаан настайгаасаа эхлээд хурдан морь унаж тэр жилээ сумынхаа наадамд айрагдуулж байлаа, Түүнээс хойш мориноос хасагдатлаа айраг, түрүүнээс салаагүй дээ. Гэхдээ дандаа сумандаа. АХ-ын 59 жилийн ойгоор л улсад нэг удаа ирж уралдсан. Яагаад гэхээр аав маань хүний эмч, улсын ажил гээд зав бараг гарахгүй. Тэгэхээр нь бид нар морийг нь уяна. Манайх дөрвөн банди, гурван охинтой айл. Би эрэгтэйгийн гурав дахь нь. Ах бид нар л уяна шүү дээ. Дээр нь аав амралтын өдрүүдэд ирж зөвлөгөө өгдөг байсан. Манай адуу гайгүй хурдан байсан юм байлгүй хөөрхий уясан болгон л сумандаа ордог байж билээ.
-Бие дааж морь уяад хэр амжилт гаргаж байсан бэ?
-7-р ангид байхдаа сумынхаа наадмаас айраг түрүүг хоёр гурваар нь авч байлаа. Хоёр хязаалан уясан чинь нэг нъ түрүүлээд,нөгөө нь таваар ирж байсан юмдаг. Сургуулиа төгсөөд цэрэгт явсан. Цэргээс ирээд сангийн аж ахуйд үхэрчнээр ажиллаж, зуны цагт морио уяна. Ямар ч байсан ганзага хоосонгүй л нааддаг. Тэгж байгаад 1997 онд Эрдэнэтийн овооны тахилга наадамд явсан нь тэр үедээ явсан хамгийн холын наадам минь байж билээ. Шүдлэн маань долоолж анхны "Их хурд"-ын урилга авч байлаа. Хойтон хавар нь байхаа, "Их хурд"-д уралдах морьдын жагсаалт сонин дээр гарахад миний нэр гарчихсан байсан юм билээ. Сумынхан ирээд "чиний азарга "Их хурд"-д уралдах нь" гээд хэлж байсан. Анх удаа сумынхаа нэрийг "Их хурд"-д гаргасан нь тэр.
- Тэгээд "Их хурд"-д яаж давхисан бэ?
- Дунд хэсэгтээ зарлуулж байсан ч 30 гаргаад давхисан. Харин тэндээсээ давхар уяагаар Баянцагааны бүсийн уралдаанд тавалж, анхны бүсийн айргийг маань авчирсан.
- Тэгвэл төрийн наадмын хишгийг хэзээ хүртсэн бэ?
- 2003 онд даага гуравт давхиупж төрийн наадмын анхны айргаа авч байлаа. Тэр үед Онон манлайнхтай ойр бууж, тэднийхтэй адуугаа сунгадаг байсан. Сунгаанд сайн байсан ч улсад шалихгүй биз дээ гэсэн шүү юм бодоод байж байтал айрагдаж. Санаанд ороогүй байсан болоод ч тэрүү жигтэйхэн их баярлаж билээ.
- Тэгвэл уяачийн жаргалыг эдэлсэн үе нь хэзээ вэ?
- Цэргээс ирсний дараа манай гурван азарга сумын наадамд 2 км шахуу тасархай гурвуулаа холбоотой орж ирсэн юм. Тэгэхэд л их баярласан даа. Сумын наадам ер нь их гоё. Хэсэг дагаж яваад үзүүр дээр нь энэ ямархуу орж байна гээд үзнэ. Улсын наадам тийм боломж байхгүй. Тийм болоод ч тэрүү сумын наадам сэтгэлд их ойр байдаг юм.
- Ямар насны морь голдуу орж байсныг анзаарч байв уу?
- Ер нь тийм ийм гэлгүй нас насанд л айрагдуулж байсан. "Тамирын хурд"-д миний хар шүдлэн аман хүзүүдэж байсан бол Говь-Алтайн үүний өмнөх даншигт хул алаг даага маань мөн л аман хүзүүнд давхисан. Түүнээс гадна Сүхийн Балдандоржид өгдөг ухаа үрээ маань бага гурван насандаа улсад айрагдаж, бас нэг ухаа морь маань Эрдэнэтийн бүсийн наадамд түрүүлээд, Данзанравжаагийн нэрэмжит даншиг наадамд айрагдаж байсан юмдаг. Тэгэхээр нас насанд орж байсан байгаа биз
- Та чинь Балдандорж гуайн морьдыг уядаг байсан бил үү?
- Тийм, тэр хүний адууг 10-аад жил уясан. Тэр хүний нэр дээр цоллогдож байсан болохоос биш миний унаган адуунууд л даа. Аавын маань бий болгосон адуу даа хөөрхий. Унаган адуу давхих уяач хүний хувьд сайхан л байдаг юм. Дээр хэлсэн Эрдэнэтийн бүсийн наадамд түрүүлээд, Данзанравжаад айрагдсан гэдэг ухаа морь миний унаган адуу. Улсад хоёр долоолсон. Нэг нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор морь будлихад уг нь орсон юм билээ, бид нар очихгүй байсаар хасуулчихсан байсан.
- Унаач байснаа уяач болсон гэсэн. Ааваас тань гадна тусалж дэмжиж байсан хүн бий юу?
- Батын Намхай гээд мундаг сайн уяач байсан. Хүрэн халзан азарга нь улсад нэг дөрвөлж, суманд нэг түрүүлж байсан. Хурдан хүрэн морь нь соёолондоо улсад түрүүлж байсан. Тийм мундаг хүнээр уяаны А үсгийг сайн заалгаж байж, өглөө босохгүй унтлаа гээд бакалдуулдаг байлаа.(инээв)
-Одоо бол бакалддаг болсон уу?
-/инээгээд/ Морины хүүхдүүд томроод түрүүчээсээ уяач болж л байна. Энд тэнд туслах уяач хийгээд л явж байна. Манай туслах уяач Угтаал сумынх. Над дээр ирээд хоёр жил болж байгаа юм.
-Тэжээл сүүлийн үеийн юм биш, сангийн аж ахуйнхан эртнээс тэжээдэг байсан гэж Цэнд-Аюуш гуай ярьж байсан л даа. Та адуугаа тэжээдэг байсан уу?
- Зориудаар тэжээх нь бараг үгүй. Манайх сангийн аж ахуйтайгаа ойрхон байсан болохоор адуу тариа идээд, ерөнхийдөө таргалчихдаг байсан л даа. Түүнийг нь уяхаар гайгүй давхичихдаг. Дээр нь одоог бодвол газар сайхан гардаг байж дээ. Бас уралдаан ч цөөн байлаа. Морины дээд хурдыг гартал уралдуулдаггүй байсан юм шиг санагддаг юм. Одоо бол жилийн дөрвөн улиралд уралдаж байна, уяачид нь сайн уяж байна.
-Уралдаан олширохын хэрээр уралдаанаас уралдааны хооронд морины торгон ирийг хадгална гэдэг уяачаас жинхэнэ ур чадвар шаарддаг байх?
-Тэр ч тийм л дээ. Мэдээж нарийн чимхлүүр ажил. Гэхдээ хүмүүс сайн адуугаа олон уралдуулах гэж улайрч байгаад л хөлгүй болгочихоод байх шиг байгаа юм. Тэгэхээр уяач үүн дээр л их анхаарал хандуулах хэрэгтэй болдог доо. Манай галынхан тэгж олон уралддаггүй. Хавар онгойлгох зорилгоор нэг уралдуулна. Дараа нь улсад давхиулаад, гайгүй бол бүсэд уралдуулаад тавьчихдаг.
-Нэгэн цаг үед хамт морь уяж эхэлсэн таны үеийнхэн одоо ихэнх нь улсын цолонд хүрсэн биз?
-Бандгаа, Дугараа, Мөнхбат, Батболд, Батчулуун бид нар нэг үеийнхэн байх. Бүгдээрээ улсын цолонд хүрч ихэнх Манлай уяач болсон байна.
-Зарим хүмүүс улсын алдар цолны босго өндөр байна гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тоо нь гүйцсэн хэр нь чанар хүрээгүй гэсэн нэг заалт байдаг л даа. Уяачид түүнийг л ярьдаг байх. Их спортод 100 метрт гүйсэн хүн аварга болохгүй 1 км-т гүйсэн хүн аварга болно гэж ялгадаггүй шүү дээ. Түүн шиг дээд, доод нас гэж зааглахгүй байвал зүгээр юм шиг санагддаг. Яг үнэндээ тэр заалт нь бага насны адуунд уяа ордоггүй, гарын дор ажил гэж байгаа юм шиг л ойлгогддог. Хэрвээ тийм шалгуур байхгүй бол Буд гишүүнээс эхлээд Алдартын болзол хангасан хүн олон бий дээ. Дугараа гэхэд Манлай болоход тоо нь гүйцсэн ч чанар нь хүрэхгүй гэсэн шалтгаанаар хойшлоод л явж байна.
-Та чинь хэдэн онд Манлай боллоо?
- 2003 онд Алдарт уяач цолоо авсан. Анх удаа Ерөнхийлөгчийн зарлигаар уяачдад цол өгөх болж Даваахүү гуай, Онон ах, Аюуш ах нар Тод манлай авахад шүү дээ. Дараа нь 2008 онд Манлай уяач цолоо авсан.
- Морь болгоны уяа өөр байдаг гэдэг шиг уяач болгоны уяаны арга барил өөр өөр байдаг. Таны хувьд юуг илүү эрхэмлэж, юуг цээрлэдэг вэ?
- Дээр үед морь уяхад төвөгтэй байлаа шүү дээ. Ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй гээд, хориглохгүй юм байхгүй. Эмэгтэй хүн уяанд ойртож болохгүй, мөрийтэй тоглож болохгүй гээд л. Одоо цаг өөр болж эмэгтэй хүн морь маланд хүрэхгүй бол нэг их сүйд болоод байдаггүй. Мэдээж морь гэдэг эмзэг энхрий амьтан гэдэг утгаар нь хэл ам, хэрүүл тэмцэл мэтийн сөрөг энергитэй зүйлээс зайлсхийдэг.
- Хурдан хурц адуу авахдаа юуг нь чухалчилдаг вэ? Өөрөөр хэлбэл ямар шинжийн адуу илүү хурдан байдаг вэ?
- Манай уяаныхан бага нас гэхээсээ илүүтэй дээд насыг илүүд үздэг. Тэр утгаараа хурд нь танигдчихсан адуу голдуу ирдэг дээ. Гэхдээ би хурдан морины толгойг түрүүлж хардаг. Дараа нь хөлийг нь харна. Сүүлийн үед хуучных шиг сайхан хийцтэй морь ховор болж дээ. Одоо хөнгөхөн жирэвгэрдүүхэн адуу хурдлаад байдаг болчихож. Дээхэн үед бол аваргадуухан биетэй нь илүү давхидаг байсан. Хүмүүс Монгол адуу давжаа л гэдэг. Уг нь дээхэн үед сайхан сайхан бие томтой адуу байсан юм шүү.
- Хурд нь танигдсан адуу үнэтэй. Танай галын хувьд хамгийн үнэтэй авсан нь хэний ямар адуу вэ?
- Улсын наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн, Хэнтийн хөдөө аралд түрүүлсэн Алтангэрэлийн хүрэн азарга л байх даа. Энэ азарганы төл сая Говь-Алтайн даншигт аман хүзүүдсэн.
-Нэг үеэ бодвол уяачдын хөдөлмөрийг үнэлдэг болсон, Та үүнтэй санал нэгдэх үү?
- Нэгдэнээ. Урьд бол үнэлдэггүй байлаа. Одоо бол хийж чадаж байвал үнэлэгдэж чадаж байна.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл №7
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна