Төрийн наадмын хишигтэй хурдан хүрэн

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 09 -нд

Ардын хувьсгалын 91 жилийн хурдан шүдлэнгийн уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн газар газрын хурдан тууртуудаас шандсаараа шалгарсан ажнай бол Дорнод  аймгийн Баян-Уул сумын уугуул, “Чандмань тал” ХХК-ийн захирал Ж.Энхболдын  хүрэн шүдлэн болж таарлаа. Өнгөрсөн жил даагандаа улсын наадамд айрагдаж байсан зээрд үрээ нь Цагаан-Овоо зүгийн угшилтай адуу. Түрүү шүдлэнгийн уяа сойлгыг нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын аймгийн Алдарт уяач Түвдэндайжидын Батзориг тааруулдаг гэдгийг морины хорхойтнууд анддаггүй юм. Батзориг уяачийн луу жил гарсаар бүсийн наадмын нэг түрүү, хоёр айраг хүртээд байсан амжилтыг энэ удаад улсын наадмын түрүү хүрэн шүдлэн ийнхүү үргэлжлүүлж байгаа ажээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна