Донхор хээр

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 15 -нд

Их монгол улс байгуулагдсаны 806 жил, АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны ангилалд газар газраас цугласан шигшмэл 44 хурд тоосоо өргөсөн. Эндээс айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Гончигжавын Мөнхсайханы Донхор хээр соёолон хурдалж хурсан наадамчдыг баярлуулсан.  Мөнхсайхан уяач Оросын Чита мужаас нэг гүү авчирч Тод манлай А.Алтангэрэлийн хүрэн азарганд хураалган гарсан төл нь энэ хээр ажээ. Даагандаа Дорнод аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдласан Донхор хээр сая улсын наадамд айргийн гуравт, давхар уяагаар Хангайн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан юм. Төрийн наадмын түрүүг Донхор хээр нь хүртэнэ гэдгийг эртнээс тааварласан гэх эзэн нь хээр соёолонгоо дальж давхин араас нэхсээр  айргийн гуравт хурдлахад битүүхэндээ “хадуураагүй бол” хэмээн шүүрс алдсанаа нуугаагүй юм. Донхор хээрийн уяа сойлгыг Дорнодын Цагаан-Овоо сумын аймгийн Алдарт уяач Батзориг тааруулдаг билээ.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна