Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн амжилтын цуваа
Арын сайхан хангайгаар овоглосон энэ цагийн шилдэг уяачдын нэг бол Түвшрүүлэх сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг юм.
Мориныхон гэх өнөр бүлийн дээд зиндаанд “зодоглож” буй С.Ганхуягийг энэ их айлын босго давуулсан хүн бол түүний өвөг эцэг. Нутгийн адуугаар сайхан наадчихдаг буурал аавынхаа уясан морьдыг хурдлуулах үүрэгтэй С.Ганхуяг хүү 1985 оноос эхлэн бие даан морь уяж эхэлсэн бөгөөд 28 жил мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж явна.
Тэртээ 1989 онд сумынхаа наадмын гурван түрүүн эзэн болчихоод дээлэндээ багтахгүй хөөрч явсан С.Ганхуяг өдгөө монгол төрийн наадмаас 20 түрүү, 47 айраг хүртсэн амжилтаар Тод манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болоод буй юм.
С.Ганхуяг 1990 оноос эхлэн төрийнхөө их баяр наадамд хурдан хүлгийнхээ тоосыг өргөх болсон бөгөөд 1993 оны Ардын хувьсгалын 72 жилийн ойн баяр наадамд хязаалан үрээ айрагдуулан анхны хишгээ хүртэж байжээ.
Тэр цагаас хойш: /өөрийн адууны амжилт/
1994 оны АХ-ын 73 жилийн ойн баяр наадамд зээрд халзан соёолон-1
1995 оны Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойн даншиг наадам зээрд хязаалан-4
1996 оны АХ-ын 75 жилийн ойн баяр наадамд хүрэн шүдлэн-3
2007 оны “Боржигон хурд-2007” бүсийн наадамд ногоон даага-1
2007 оны Говьшанхын хурд-III бүсийн наадамд ногоон даага-4
2007 оны Говьшанхын хурд-III бүсийн наадамд халтар даага-5
2007 оны АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд ногоон даага-4
2008 оны Булган аймгийн 70 жилийн ойд ногоон шүдлэн-1
2008 оны “Ирээдүйн түмэн эх-2008” уралдаанд халзан даага-4
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд ногоон шүдлэн-1
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд ногоон хязаалан-5
2009 оны “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд ногоон хязаалан-5
2010 оны “Дүнжингаравын хурд-2010” бүсийн уралдаанд бор морь-1
2010 оны “Эрдэнэт их хурд” төвийн бүсийн уралдаанд хул морь-3
2010 оны АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд бор морь-4
2011 оны АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд бор морь-5
2011 оны “Тамирын хурд-III” хангайн бүсийн уралдаанд бор морь-2
2012 оны АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд бор морь-5
Бусдын морийг уяж хурдлуулан:
1997 оны Эрдэнэтийн овооны их тахилга наадамд П.Энхмөнхийн зээрд халзан морь-1
2000 оны АХ-ын 79 жилийн ойн баяр наадамд Чимиддоржийн зэгэл соёолон-4
2002 оны Дундговь аймгийн 60 жилийн ой баяр наадамд П.Энхмөнхийн хар даага-2
2002 оны АХ-ын 81 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хар даага-1
2003 оны АХ-ын 82 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хар шүдлэн-5
2003 оны Завхан аймгийн 80 жилийн ойн баяр наадамд Ганхуягийн халтар шүдлэн-1
2004 оны АХ-ын 83 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хар хязаалан-5
2005 оны АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд Чимэддоржийн хул шүдлэн-1
2006 оны “Тамирын хурд” бүсийн уралдаанд Чимэддоржийн хул хязаалан-4
2006 оны АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд Б.Билэгдэмбэрэлийн хул хязаалан-5
2006 оны АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хүрэн хязаалан-1
2007 оны “Боржигон хурд-2007” бүсийн уралдаанд Б.Билэгдэмбэрэлийн зээрд хязаалан-3
2007 оны “Говьшанхын хурд-III” бүсийн уралдаанд Б.Билэгдэмбэрэлийн хүрэн даага -2
2007 оны “Хотгойдын хурд” бүсийн уралдаанд Б.Билэгдэмбэрэлийн хүрэн даага -2
2007 оны АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд Б.Билэгдэмбэрэлийн хүрэн даага-1
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд Б.Билэгдэмбэрэлийн хүрэн даага-4
2008 оны Булган аймгийн 70 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хул хязаалан-1
2008 оны Булган аймгийн 70 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хонгор халзан даага-2
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд Б.Билэгдэмбэрэлийн борлог хязаалан-4
2008 оны Алтан-Овооны даншиг наадамд Б.Билэгдэмбэрэлийн борлог хязаалан-4
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд Галбадрахын хүрэн халзан даага-3
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд П.Энхмөнхийн хул хязаалан-3
2008 оны “Ирээдүйн түмэн эх-2008” уралдаанд Ганбатын зээрд даага-4
2008 оны Булган аймгийн 70 жилийн ойн баяр наадамд Б.Билэгдэмбэрэлийн борлог хязаалан-3
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд Д.Ганбаатарын зээрд халзан соёолон-1
2008 он “Заамарын хурд-2008” бүсийн уралдаанд Д.Ганбаатарын зээрд халзан соёолон-1
2008 оны “Заамарын хурд-2008” бүсийн уралдаанд П.Энхмөнхийн хонгор халзан даага-4
2008 оны АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд хонгор халзан даага-2
2008 оны “Ирээдүйн түмэн эх-2008” уралдаанд Галбадрахын зээрд халзан даага-1
2009 оны “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар даага-1
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд Ганбаатарын зэгэл халзан даага-3
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд Галбадрахын ногоон соёолон-4
2009 оны “Ирээдүйн түмэн эх-2009” уралдаанд Ганбатын хээр даага-3
2009 оны “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд П.Энхмөнхийн хонгор халзан шүдлэн-1
2009 оны “Очирваанийн хурд-2009” бүсийн уралдаанд Ганбатын өсгий цагаан хээр соёолон-4
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд Ганзоригийн зэгэл халзан шүдлэн-6
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд Галбадрахын хүрэн халзан шүдлэн-4
2009 оны “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд Б.Билэгдэмбэрэлийн хүрэн соёолон-1
2009 оны “Очирваанийн хурд-2009” бүсийн уралдаанд Галбадрахын соёолон-2
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар даага-5
2009 оны АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд Ганбатын хээр хязаалан-5
2010 оны “Эрдэнэт их хурд” төвийн бүсийн уралдаанд Ганзоригийн Манлай халзан хязаалан-5
2010 оны “Эрдэнэт их хурд” төвийн бүсийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн зээрд халзан шүдлэн-4
2010 оны АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар шүдлэн-2
2010 оны “Эрдэнэт их хурд” төвийн бүсийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар шүдлэн-1
2010 оны ”Дүнжингаравын хурд-2010” бүсийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн хээр соёолон-3
2011 оны ”Дүнжингаравын хурд-2011” бүсийн уралдаанд Ганзоригийн Манлай халзан соёолон-3
2011 оны “Булганхангайн хурд” бүсийн уралдаанд Ганзоригийн Манлай халзан эрлийз ангилалд -5
2011 оны АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар эрлийз дунд-1
2012 оны ”Дүнжингаравын хурд-2012” бүсийн уралдаанд Галбадрахын борлог соёолон-9
2012 оны Да лам Цэрэнчимэдийн мэндэлсэний ойд Энхбатын хул даага-5
2012 оны “Өмнөговь-2012” хаврын бүсийн уралдаанд эрлийз дээд насанд Г.Тэмүүлэнгийн зээрд халзан-3
2012 оны АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд Г.Тэмүүлэнгийн эрлийз дээд зээрд халзан-8
2012 оны ”Дүнжингаравын хурд-2012” бүсийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн эрлийз дээд зээрд халзан-5
2012 оны “Өмнөговь-2012” хаврын бүсийн уралдаанд Галбадрахын борлог соёолон-6
2012 оны Да лам Цэрэнчимэдийн мэндэлсэний ойд.Тэмүүлэнгийн эрлийз дээд зээрд халзан-5
2012 оны АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар эрлийз дээд-1
зэрэг амжилтыг үзүүлжээ.
Морь уях төрийн их хэрэгт шимтсэн түүний энэхүү амжилтыг төр засгийн зүгээс өндрөөр үнэлж:
1998 онд МУ-ын Алдарт уяач
2004 онд МУ-ын Манлай уяач
2007 онд Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон
2011 онд МУ-ын Тод манлай уяач цолоор тус тус шагнасан бол ММСУХ-ны зүгээс С.Ганхуягийн хурдан морин хөгжилд оруулсан хувь нэмэр, гаргасан амжилтыг үнэлэн
1996, 2009, 2010, 2011, 2012 оны шилдэг уяачаар тус тус шалгаруулж байсан юм.
С.Ганхуяг хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулж, төрийн наадмыг чимэн түмэн олноо цэнгүүлэхээс гадна монгол адууны яс чанарыг дээшүүлэхэд ихээхэн анхаарч, энэ чиглэлээр олон жилийн судалгаа шинжилгээ туршилтын ажлыг амжилттай хэрэгжүүлж буй морины томоохон зүтгэлтэн юм.
1998 оноос эхлэн монгол адууны чанарыг сайжруулах ажлыг эхлүүлж ОХУ-аас Англи, Араб, Будённы, Дон үүлдрийн хурдан азарганууд оруулж ирэн монгол гүүтэй үржилд оруулж хурдлах чадвар сайтай шинэ цагийн монгол адуунуудыг олноор гарган авсан. Монгол адууны чанарыг сайжруулах зорилтынхоо хүрээнд 2012 онд АНУ-аас Quarter, Англи үүлдрийн азарга гүү оруулж үржил селекцийн ажлыг хийж байна.
С.Ганхуяг ийнхүү монгол адууны яс чанарыг сайжруулахын зэрэгцээ мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд онцгой анхаарч морь уях эрдэмд олон арван хүнийг сургаж, улс, аймаг, сумын цолонд хүргэснийг энд дурьдах нь зүйтэй байх.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна