"Мандал-Алтай" групын Ерөнхийлөгч С.Балдандорж: Би чинь гурван Манлай тбрүүлсэн хүн шүү

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

-Төрийнхөө их баяр наадамд их морь түрүүлгэн өмтэй сайхан наадсан танд баяр хүргэе?
-Баярлалаа та бүхэнд. Монголынхоо нийт ард түмэнд баярын мэнд хүргэе. Хонгор морь маань наадмын өмнөх сунгаануудад өнгөтэй сайхан давхиж, гурван сунгаанд гурвууланд нь түрүүлж байсан.
-Хонгор морь хаанахын ямар угшлын адуу вэ? Амжилтын товчооноос хуваалцвал?
- Дорноговь аймагт зохиогддог Говийн догшин хутагт Данзанравжаа гэгээнтний наадамд түрүүлж байсан. Энэ жил арван настай, над дээр есөн настайдаа ирсэн авмал адуу байгаа юм.
-“Их хурд”-д уралдсан биз дээ. Дуулдахгүй байсан?
-Улсын наадамд түрүүлсний дараа “Их хурд”-д уралдах урилга өгсөн ч бид нутагтаа уралдуулахаар Алтай руугаа аваад ирсэн.
-Энэ жил зургаан насанд хичнээн адуу уяв?
-Нас насанд нэгийг уясан. Бүгд л сайхан 50-иас дотогш давхилаа.
-Ингэхэд Балдандорж захирал хэзээнээс хурдан морь сонирхох болсон бэ?
-1921 оноос/инээв/. Тоглосон юмаа. Дээр үед ээ. Их олон жил болж байна даа. Гурван настайдаа анх хурдан морь унаж байлаа. Ямар ч байсан сум аймагтаа морь мал айрагдуулдаг л байлаа. Харин уяач болсон тухайд бол 1990 оноос гэхүү дээ.
Алтай нутгаасаа ганц нэг адуу авч уралдуулдаг байсан. Сүүлийн үед бусдын жишгийг дагаад ганц нэг эрлийз адуу гаргаж авч  л байна.
-20 жил адуутай амьдралаа холбожээ. Энэ хугацаанд хичнээн айраг түрүү хүртэв?
-2005, 2006, 2007 оны улсын наадмуудад даага, шүдлэн, хязаалан айрагдуулж, Зүүн бүсийн даншиг наадамд алтан үст ухаа морио түрүүлгэж байсан.
Бүсийн наадмуудаас гэвэл олоон олон 20-иод айраг түрүү авсан.
-Тэгвэл Тод манлайн болзол хангачихсан юм байна шүү дээ?
-Би чинь гурван Манлай төрүүлсэн хүн шүү. Дундговь аймгийн харьяат Батчулуун, Төв аймгийн Баянцогт сумын уугуул Одгэрэл нар миний морьдын амжилтаар МУ-ын Манлай уяач цолонд хүрсэн. Одоо бол миний морийг Дундговь аймгийн харьяат МУ-ын Алдарт уяач Цэрэнбал гэдэг хүн уяж байгаа. Сая Манлай уяачийн болзол хангасан.
Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна