Шинэ цагийн монгол адуу шигшмэл хурдан хүрэн азарга

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

Сүүлийн хэдэн жил айргийн морьдын тааварт шинэ цагийн Монгол хүлгүүд түлхүү яригдах болсон билээ.Өнөө жилийн улсын баяр наадамд  аман хүзүүлсэн МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хүрэн азарга бол тэрхүү шинэ Монгол адууны төлөөлөл юм.
МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэл хүрэн азарганы эх халзан гүүг  17 настай байхад  морин тойруулгын Даваадорж гэдэг хүнээс адуу солилцоогоор авч байсан нь  өдгөө 22 настай гүү адуун сүрэг дотроо буянаа хайрласаар яваа гэнэ. Харин эцэг Араб, Англи азаргыг 2003 онд Москвагийн нэгдүгээр морин заводоос худалдан авч байжээ. Монгол нутагтаа босоогоороо тэнцсэн, Манлай уяачийн унаган  хүрэн хүлэг  өдгөө долоон настай хавчиг адуу бөгөөд АХ-н 86-н жилийн ойн улсын баяр наадамд даагандаа магнайдаа тоосгүй  түрүүлж,  хурсан олны өхөөрдлийг хүртэж байсныг морь сонирхогчид маань санаж байгаа биз ээ.
Төрийнхөө наадамд түрүүлсэн хүрэн даага  “Хотгойдын хурд-2007”,                                         “Говь-Шанх–III ” бүсийн уралдаанд тус тус аман хүзүүнд хурдлан энэ цагт тодорч буй хурдан ажнай гэдгээ хурсан түмэндээ батлан харуулж байсан. “Дорнод-2009” зүүн бүсийн уралдааны хийморилог соёолонгийн түрүү, өнөө жилийн төрийн наадмын аман хүзүү   МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хүрэн азаргын товч намтар ийм буюу.

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна