МУ-ын Манлай уяач Д.Одгэрэл: Аятайхан хөнгөрүүлчихвэл давхих адуу

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

-Хамгийн хийморьтой гэгддэг соёолон айрагдуулсан танд баяр хүргэе?
-За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Бор соёолон Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул Базарсадын унаган адуу. “Ану сервис” компанийн захирал Б.Буяннэмэх гэдэг хүн өнгөрсөн жил хязааланд нь аваад надаар уяулж байгаа юм.
-Хязааландаа ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Улсын наадамд наймлаад, Баянхонгор аймагт  болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн баяр наадамд арваар давхисан.
-Энэ жил зургаан насанд хичнээн адуу уясан бэ?
-20 гаруй адуу уясан. Шүдлэн зургаалж, бусад нь арав гараад орж ирсэн. 
 -“Их хурд”-д морь мордуулсан уу? Бүсийн уралдаануудаас хаашаа явахаар төлөвлөж байна?
- “Их хурд”-д морь мордуулсан ч айхтар давхиагүй ээ. Одоо Говь-Алтай аймгийн бүсийн наадамд оролцохоор явж байна.  Энд зургаан насны морьтой явж байна.
-Соёолонгийнх нь уяаны онцлог?
-Аятайхан хөнгөрүүлчихвэл гайгүй дээ, давхих адуу. Нэг их онцгойроод байх юмгүй дээ.

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна