Хурдан хүлгийн биеийн 8 шинж

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 27 -нд

Шударга, шилбээр бүдүүн ба улан хөлд сайн итгэлтэй. Бэрэвхий нэг барим бол сайн, урт бол муу. Туурай хөмөрсөн тогоо мэт зузаан бол сайн.

Гүүний насаар төрөх хүлгийг шинжихүй

Хөгшин гүүний унаганы бэлгэ энэ буй. Үс нь ноорхой, хамар нь нимгэн, нүд нь сормуусгүй, цох нь бүлтгэр махгүй буй. Дунд гүүний нүд нь бүлтгэр, хамар зузаан, цох дэлний үс нь өтгөн, сормуус нь олон буй. Сайн нь өвөл зунд тэгш сайн. Цох нь нялцгай бөгөөд

Сайн хүлгийн шинж:
Томжуур мөнгөн толгойтой, эр барсын зүрхтэй, эм бүргэдийн шүүрлэгтэй.

Идэр таван настай Ерэн бөөрийн газар хурдлагч
Есөн хүслийг биелүүлэгч Ер хурдам начин шувуу мэт
Нар гарах зүгтээ Настай арслангийн дүртэй

1. Хүзүү бөх хүний хүзүү мэт
2. Өвчүү харцагын өвчүү мэт
3. Сэрвээ нь хайнагийн сэрвээ мэт
4. Сүвээ нь боос гүүний сүвээ мэт
5. Зоо нь загас мэт
6. Гэдэс нь бумба мэт
7. Ташаа бөгс нь бөхийж ниссэн  бүргэд мэт
8. Хаа нь багана мэт

Хөхлөөс хүжийн үнэр, хүзүүнээс нь сангийн үнэр ханхалсан, зулайнаас зонхов бурхан, магнайнаас майдар бурхан эргэссэн харамгүй хүлэг болмой. Морийг шинжихдээ  эхлээд гадар биеийг шинжил. Сайн хэсэг нь танихад бэрх. Эрхэм сайн нь манлай нь төмөр толь, хоншоор нь матар, уруул, хамар нь бүрээ мэт, нүд нь оготно, сормуус нь үхэр, ухархай нь хүнхээр, чих нь тасны мөгөө, хүзүү нь гурын хүзүү, омруу нь бух, сэрвээ нь хайнагийн сэрвээ мэт, зоо нь загас мэт, хажуу нь буга, хондлой буурын хондлой мэт, хөх мах нь хөмөрсөн тогоо мэт товгор, хавирга нь дээд соёо матаастай тэлүү, борви нь мэргэн хүний эрхит, сүүл нь уран эмийн утас, гэдэс нь гүү, булчин нь бумба, дөрвөн хөл ширээ, бэрэвхий төмөр гадас, туурай гүн зузаан, салтаа нь цар багтах, ташаа нь тасны мөр /налуу дашуу урт/, эрүү нь тахийн арал мэт, өвдөг нь баатар хүний манлай төвгөр, өмнөөс нь үзвэл суусан начин мэт, хойноос харвал харвасан сум мэт. Эд бүгд бүрдэх хэрэгтэй ажнай хүлэг мөн болмой.

                                                                                                               "Тод магнай" сэтгүүл дугаар №9 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна