Х.Бат-Эрдэнэ Тод манлайн мялаалга энэ сарын 16 нд хийнэ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 01 -нд

Усан могой жилийн сар шинийн босгон дээр Алтайчууд улсын цолтныхоо тоог даруй хоёроор нэмж, дээд цолтныхоо тоогоор тэргүүн эгнээнд бичигдэх болсон.  Улиран одогч усан луу жилд од хийморь дүүрэн байж, улс бүсийн наадмуудаас хоёр түрүү, найман айраг хүртэн МУ-ын 16 Тод манлай уяачийн нэг болсон Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракш” ХК-ийн Ерөнхийлөгч Хадбаасангийн Бат-Эрдэнэ энэ сарын 16-нд цолны мялаалгаа хийхээр болжээ. Тэрээр шинэхэн цолны мялаалгаа моринд дуртай түмэн олонтойгоо хуваалцан Цагаан хөтөлд их нас соёолон морьдын уралдааныг зохион байгуулахаар болсон байна. Мялаалга наадамд түрүүлсэн хүлгэдийг таван сая, харин айрагдсан морьдыг 1-4 сая төгрөгөөр  тус тус шагнахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн 6-10 хооронд давхисан морьдыг тус бүр 500,000, 11-50 хооронд давхисан морьдыг тус бүр 100,000 төгрөгөөр урамшуулах юм байна. Энэ талаарх мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.

А.Мөнх-Эрдэнэ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна