Аймгийн Алдарт Уяач Чулуун: Нутгийн морьд айрагдаж түрүүлэхэд бараг л өөрийн эрхгүй нүднээс нулимс гардаг
Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Юуны өмнө уяачид хурдан морь сонирхогчдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэхийн ялдамд Монголын нийт уяачид болоод хурдан морь сонирхогчид тэр дундаа Мөнххаанчуудынхаа амар амгаланг айлтгаж байна. Намайг Чулуун гэдэг. Мөнххаан сумын аймгийн алдарт уяач.
Таныг хурдан хар азаргатай байсан гэж сонссон.Хэзээнээс эхэлж уяач гэж нэрлэгдэх болсон бэ ?
1980 оноос хойш л морь уяж,уяач гэж нэрлэгдэх болсон. Анх сумынхаа наадамд даага уяж л гараагаа эхэлж байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 30 жил морь уяж аймаг, сум, орон нутгийхаа наадамд бишгүй дээ сайхан наадаж, алтан тууртынхаа буянаар 20 гаран айраг түрүү хүртэж 2007 онд аймгийн алдарт уяач болсон. Ах нь хурдан хар азаргатай байсан юм. Тэрний маань л удам угшил, үр төлүүд нь сайхан хурдалж бид бүхний нэрийг өдий зэргэтэй гаргаж явна даа.
Таны хүү бас аймгийн Алдарт уяач байх аа ?
Тиймээ.Миний хүү Гантөмөр багийн л моринд дурлаж өссөн хүүхэд.Одоо морьдоо голлож уяж байгаа. Өнгөрсөн жил бүс, орон нутгийн наадмаас зургаан түрүү, таван аман хүзүү, хоёр, гурван айраг авч аймгийн алдарт уяач болсон.
Хар азарганы төлүүдээс яаж уралдаж байна?
Хар азарганы маань төлүүдээс гадагшаа гарсан адуунууд нь ч гэсэн сайхан л хурдалж байгаа дуулдсан.Манай хүүгийн найз Өвөрхангай аймгийн Сант сумын ААУяач З.Санчир гэдэг залуу ноднин жил манайхаас хонгор халзан даага, шарга хязаалан үрээ хоёр аваад явсан. Эндээс очсон жилээ Өвөрхангай аймгийнхаа наадамд хоёулаа айрагдаад энэ жил соёолон, шүдлэн хоёр хоёулаа түрүүлж байна гэсэн. Шарга соёолон нь энэ жил их хурдан байна, дөрөв тав түрүүллээ гэж байна лээ. Хөвсгөлийн даншигт нэлээн дээгүүр үзүүр уралдаж байгаа харагдсан. Бас нэг хонгор үрээ авсан орон нутагтаа бас айрагдаж байна гэсэн. З.Санчирын ноён хээр азарга гэж аймгийнхаа баруун, зүүн бүсийн наадамд хоёуланд нь түрүүлсэн гэсэн. Тэр хээр азарга бас л манай хар азарганы удмын адуу даа.
Ер нь хаана хаанаас адуу авсан бэ.Унаган адууны угсаа гарвал ?
Дээхнэ үед мөнгө нугараагүй байхад манай сумын Банзайн Түвшнээ гэдэг хүүгээс 10 000 төгрөгөөр нэг ногоон даага авч байлаа. Тэрний маань дээд угшил тайж банди адуу юм билээ. Тэр ногоон даагаараа азарга тавьж л унаган адууныхаа эх суурийг бий болгож байсан. Ногоон азарганаас гадна Бураа Пүрэвжав гуайн унаган азаргануудтай байсан.
Адууныхаа цусыг ямар адуугаар хэрхэн сэлбэж байна?
Сүүлийн үед шинэ Монгол адуу гэж их ярих болж. Тэрнийгээ дагаад ч тэр юм уу хоёр эрлийз гүүтэй болоод байгаа. МУМУяач Бандгаа Ганхуягаас нэг эрлийз гүү авсан, манай сумын Уяачдын холбооны тэргүүн Ганболдоос нэг эрлийз гүү авсан ирэх жил л төл нь гарах байх. Эрлийз адуу бага насандаа хөлийн хурдтай сайхан л юм.Гэхдээ адуугаа нэг их эрлийзжүүлэх бодолгүй байгаа.
Та удам дагасан уяач хүн үү ?
Миний төрсөн ах улсын аварга малчин, адуучин Дондов гэж хүн бий. Хүмүүс аварга Дондов л гэдэг юм. Ах маань 1940-өөд оны үед манай нутгаас улсад их хурдалж байсан адуунуудыг л яг өөрийн биеэр маллаж, нэгдэлд хуваагдаад байхад нь сайн гүүнүүд тавьж гарсан төлүүдийг нь нутгийнхаа улсуудад хувьчилж өгсөн байдаг. Тэхээр манай нутгаас хамгийн сүүлд ах маань л энэ нутгийн шилмэл сүргийн хариулж байсан байгаа юм. Дээхнэ үедээ манайхны удмын Түдвийн хүрэн гэж хурдан азарга байсан. Мөн 1943 оны улсын наадамд соёолон, шүдлэн хоёр түрүүлгэж байсан Бухын Лувсанжамц гэж хүн байсан даа.Одоо хүү маань уяж байна гэхээр удам дамжсан уяач гэж хэлж болно л доо.
Мөнххаан сумын адууны онцлог ер нь юу байдаг юм бол?
Манайхны адуу чинь тэсвэр сайтай, хөнгөн ясны хөлийн хурд ихтэй л гардаг юм ш дээ. Өвөл сайн эдлэхгүй бол зун бас нэг их сайн давхихгүй байх талтай. Миний уяж байсан адуунуудын хувьд өвөл унаа эдэлгээг нь гүйцэт сайн хийчихвэл зуны уяанд бэлэн л байж байдаг. Манай баруун талд Хэнтийн Галшарын Монхор Халтар гуайн адууны удамтай “босоо” зээрд азарга гэж улсын наадамд түрүүлж байсан сайхан хурдан хүлэг байлаа. Тэр азарганы удам угшил манай нутагт ирээд Бураа Пүрэвжавын хурдан хул азарга, түүний төл шарга азарга, босоо дэлт хүрэн азарга гээд бүгд л тэр “босоо зээрд”-ийн төл гүүнээс гарсан хурдан буянгууд байгаа юм. Тэр адуу л манай суманд их хурд тарьж байна. Манай зүүн тал бас их хурдтай газар шүү дээ. Хэнмэдэх гуайн цагаан адуу, Гунгаашагдарын хулууд гээд. Олон сайн адууг энд тэндээс цуглуудаад хооронд нь сүлэхээр улам сайн адуу гардаг юм байна. Манай нутаг дээр үедээ ч хурдтай байсан одоо ч гэсэн ахмад буурлуудын маань хойч үе, залгамж халаа нь таслалгүй үргэлжлүүлж л явна даа.
Таны уяаны онцлогыг сонирхвол ?
Би ч ер нь арга барьлаар тааруухан хүн шүү дээ. Пүрвээ, Пүрэвжав хоёрын шавь. Манай хүү ч гэсэн тэр хүмүүсээс л заавар зөвлөгөө авч морьдоо уяж байна. Миний хувьд эрт сайхан хөнгөрүүлчихсэн бол нэг их айхтар хүчлээд байдаггүй хөнгөн талдаа л уядаг даа. Манай Пүрэвжав бол адууг өөрөө хараад мэднэ. Би бол хараад мэдэхдээ тааруухан, Гэхдээ яахав ерөнхийд нь мориныхоо багцааг гадарладаг л болж байна.
Уяаны эрдэмд сургасан багшийнхаа талаар ярьвал?
Багш нар маань аймгийн алдарт гэхээргүй онцгой сайн уяачид шүү дээ. Манай хүүхдүүд тэдний морийг унаад л наадамд явдаг байсан. Тэгээд Пүрэвжав маань надад “чи моринд их дуртай хүн. Өвгөн чинь нэг даага өгөе.Уяж уралдуул” гээд нэг даага өгсөн. Түүнийгээ дааганд нь өөрөө уяж суманд айрагдуулж өгсөн. Тэрнээс хойш хурд тасраагүй дээ. Пүрэвжавын хувьд аймгийн алдартийн хэмжээний хүн биш наад зах нь улсын алдартын л хэмжээний хүн шүү дээ. Өөрийнх нь морьд ид давхиж байх үед улсад очиж уралдсан бол хоёр гуравхан жилийн дотор л тэр дээд цолыг авах байсан. Тийм боломж бүрэн байсан. Морьд нь ид хурдан байхад сумынхаа наадмын 30 айраг түрүүний 12-ийг нь нэг дор авж байсан хүн шүү дээ.
Таны хувьд улсын наадамд очиж уралдаж байв уу?
Улс хувьсгалын 80 жилийн ойгоор очиж хар азарганыхаа эцгийг 18-аар оруулж байсан. Цуг явсан дүүгийн маань их морь 20-д орсон. Тэрнээс хойш манай хүү хэд хэдэн удаа явсан. Морьд нь 40, 50-аадаар л давхиад байсан энэ жил харин нэг соёолон үрээ 30-аадаар оруулсан. Зарим жил морьд нь гайгүй л сайн очдог юм жаахан туршлага дутдаг ч юм уу, тулгуу очоод мориных нь зүдэргээ гарахгүй ч гэх юм уу хараахан үзүүрт уралдаж чадахгүй л байгаа. Сэтгэл байхад нэг жил багтах байлгүй дээ л гэж бодож явдаг даа.
Уяач хүн наадам болгоны дараа өөр өөрийн сэтгэгдэлтэй буцдаг.Таны хувьд сэтгэлээс гардаггүй нь ямар наадам бэ ?
МУГЖ Одончимэд дүүтэйгээ хамт өнгөрсөн жил Дорноговийн Дэлгэрэхийн тайж банди адууны удам угшлийн наадам гэж зохион байгуулсан юм. Олон ч газраас олон ч хурд ирсэн байсан. Тэр наадамд соёолон хар азарга маань 200 гаран адуунаас тасархай түрүүлсэн юм. Тэрийг л одоо хамгийн сайхан наадам болсон гэж үздэг дээ. Тэр наадмаас манай аймаг дөрвөн түрүүг нь хүртсэн.
Хар азарганыхаа талаар дэлгэрэнгүй ярьвал ?
Анх намайг морь түрүүлгэж чадахгүй тааруухан уяач байхад манай Пүрэвжав уяж Хэнтий аймагт болсон Самдан аваргийн 100 жилийн ойн наадамд түрүүлгэж өгч байсан юм. Тэрнээс хойш том жижиг олон наадамд түрүүлж айрагдсан. Одоо төлүүд нь их хурдалж байгаа даа. Хар азарганы төл дөрвөн хар азарга байгаа. Дөрвүүлээ нэг эхээс гарсан ах дүү азарганууд. Хамгийн том нь сумандаа гурав аман хүзүүдэж хоёр айрагдсан одоо 14-тэй азарга бий. Түүний дараагийх нь нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг айрагдаад энэ жил сумандаа аман хүзүүдсэн 4 медиалтай хар азарга бий. Энэ жил Хэнтийн зүүн бүсд үзүүрт нэлээн зарлагдаж байгаад ойрхон ирж суусан. Энэ дөрвөөс гадна Г.Батчулуун манлайд нэг хар азарга очсон. Пүрэвжавын хадам ААУяач Пүрвээд бас нэг хар азарга бий. Хар азаргануудын маань эх нь Бухын Лувсанжамцын хурдан хүрэн азарганы зургаа дахь үеийн төл гүү “махир хар” гэж одоо 21 настай гүү байгаа. Хар азарганыхаа төл нэг зээрд үрээг манай нутгийн Цогоо гээд САУяач залууд өгсөн. Ноднин сумандаа айрагдаад энэ жил түрүүлсэн. Сая хотруу зарагдчихлаа гэж дуулдсан. Морь сайн уядаг, чаддаг хүнд юм өгөх чинь сайхан байдаг.
Хар азарганы төлүүд болон таны адуунаас хурд авъя гэсэн хүмүүс олон биз ?
Өө их ирнээ. Сүүлийн үед даага авъя гэсэн хүмүүс л их ирэх болж. Саяхан Хөвсгөлөөс нэг залуу ирээд гурван даага аваад явсан. Тэр залуугийн дээд удам нь олон хар адуутай айл байсан гэнэ. Тэгээд танийг олон хурдан хар азаргатай гэж дуулаад даага авахаар ирлээ гээд хоёр хар, нэг зээрд даага аваад явсан. Ирэх жилийн ногооны шүдлэн үрээнүүд тэр нутагтаа л тоосоо өргөх юм байх. Төв аймгийн Заамар руу даага үрээ хоёр гарсан. Даага нь хоёр гурав айрагдсан гэнэ билээ. Завхан руу бас ганц нэг адуу гарсан.
Бусдын морь айрагдаж түрүүлэхэд чин сэтгэлээсээ баярладаг хүний морь сайн давхидаг гэдэг ?
Тэгэлгүй яахав. Үүнтэй 100 хувь санал нийлнэ. Анх морийг төдийлөн сайн уяж чаддаггүй байхдаа Пүрэвжав, Пүрвээ хоёрынхоо морийг айрагдаж түрүүлэхэд өөрийн морь айрагдаж түрүүлсэн юм шиг л баярладаг байлаа. Энд тэндхийн наадамд нутгийн морьд айрагдаж түрүүлэхэд бараг л өөрийн эрхгүй нүднээс нулимс гардаг тийм л дуртай хүн байсан. Морь гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Сэтгэл л байвал морь хэзээд давхина.
Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна ?
Морь гэдэг чинь сайхан тэнгэрлэг амьтан. Манайхны залуучууд морийг их сайхан уядаг болж байна. Гэхдээ морь уяж байгаа хүн бусдад буруу санаж болохгүй, хор шар гэж байж болохгүй, зөвхөн мориныхоо төлөө л зүтгэх хэрэгтэй. Моринд үнэн сэтгэлээсээ дуртай болоод хөдөлмөрлөсөн хүний морь хэзээд давхина. Ямар ч юманд ээлж дугараа гэж байдаг юм тэр нь нэг л өдөр тохионо.Энэ дашрамд Мөнххаанчууддаа болон монгол түмэндээ цагаагчин туулай жилийн сар шинийн мэндийг хүргэж байна.
Ярилцсанд баярлалаа. Унага болгон чинь босоо төрж, хүлэг болгон чинь хурдан байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл дугаар №12
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна