“Түрүүгүй” Дүнжингарав

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 04 -нд

Уламжлалт “Дүнжингаравын хурд” уралдааны усан могой жилийнх урьд жилүүдийнхээс нэлээд өвөрмөц онцлогтой байлаа. Уралдаан зохион байгуулах газар өөрчлөгдсөнөөс гадна тусгай комисс томилогдож тэр ч бүү хэл морьдын нас, цусанд нарийн шалгалт хийн, дөрвөн насны түрүү морьд хасагдсан нь урьд өмнө байгаагүй тохиолдол байсан юм.
Өөрөөр хэлбэл эрлийз дээд насны ангилалд түрүүлсэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Пэрэнлэйн хээр үрээ цэвэр буюу импортын адуу гэх шалтгаанаар хасагдсан бол азарганы уралдааныг магнайлсан Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, “Монгол Жоки” клубын уяач Г.Дашзэвэгийн зээрд халзан, их насны морьдын уралдааны түрүү Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, "Авзага трейд" ХК-ийн захирал, МУ-ын Алдарт уяач  П.Мэндбаярын хар, соёолонгийн түрүү Налайх дүүргийн уяач Энхсайханы хээр, аман хүзүүнд хурдалсан  Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул МУ-ын Алдарт уяач  Г. Доржпүрэвийн зээрд зэрэг хурдан хүлгүүд уралдааны журмын дагуу комиссын шийдвэрээр хасагдаж дараа дараагийн хүлгүүд түрүү,айрагт бичигдсэн юм. Монгол уяачийн жудаг монгол наадмыг чимэг гэх уриатайгаар 2013 оныг уяачийн ёс зүйн жил болгосон ММСУХ ийнхүү могой жилийн хаврын бүсийн анхны уралдаанаас уриалгаа хэрэгжүүлж эхлэв бололтой.

А.Мөнх-Эрдэнэ

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна